Аймгуудаас Улаанбаатар хотод ирж, төслийн семинарт оролцсон хүмүүс аймагтаа очоод төсөлд хамрагдсан эцэг эх, цэцэрлэгийн багш, сургуулийн 1 ба 2 дугаар ангийн багш нарын семинарыг 11 дүгээр сард зохион байгуулав. Орон нутгийн семинар Дорнод, Дундговь, Орхон, Ховд аймаг болон Улаанбаатарт болж, семинаруудад нийт 39 эцэг эх, цэцэрлэгийн багш 49, 1 ба 2 дугаар ангийн багш 43 хамрагдан оролцлоо.





Бид энэхүү төслөөрөө монголын эцэг эхчүүд, цэцэрлэг, бага ангийн багш нарт дэлхий нийтийн боловсролын нээлттэй эхүүдээс бага насны хүүхдэд зориулсан сургалтын материалуудыг нутагшуулан тавьж, чөлөөтэй ашиглах боломж олгосноор тэдний хүүхэдтэй ажиллах зан үйл, ажиллагаанд ямар өөрчлөлт үзүүлэхийг судлан тогтоохыг зорьж байна.