| УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн онлайн оролцоог нэмэгдүүлэх |
|
|
|
|
Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Хугацаа: 2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар Yндэслэл: УИХ нь өөрийн вэб хуудсаа 10 гаруй жилийн өмнө нээсэн бөгөөд энэхүү вэб хуудсанд УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээг хамарсан мэдээ, мэдээллүүд багтдаг. Өнөөгийн шатанд дээрх вэб хуудаснаас иргэд, бизнесийн хүрээнийхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд, хандивлагч болон олон улсын байгууллагууд хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч ашиглаж байна. Төслийн хүрээнд одоогийн Улсын Их Хурлын вэб хуудас хэр их хэрэглэгчидтэй, чухам ямар хэрэглэгчид илүүтэйгээр ханддаг, ямар мэдээллийг хайж байгаа, хайсан мэдээлэл, эх сурвалжууд нь байгаа эсэх, вэб хуудсыг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зэргийг судлан үнэлгээ өгөх явдал юм.
Энэхүү үнэлгээний үр дүнг үндэслэн УИХ-ын веб хуудсыг цаашид алслагдсан дүүргийн иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдтэй мэдээ, мэдээлэл харилцан солилцох, илүү боловсронгуй болгохын тулд Вэб 2.0 технологийг ашиглах шаардлагатай гэж үзсэн болно. Вэб 2.0 технологийн шинэчлэлийг энэхүү төслөөр туршиж, үнэлгээ хийнэ. Cудалгааны зорилго: Парламентын хууль хэлэлцэх үйл явцад онлайнаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. 1. Парламентын вэб хуудсыг иргэд ашиглах болон ашиглахгүй байх ямар үндсэн шалтгаан, саад байгааг тодорхойлох 2. Иргэдийн хүйс, нас, боловсрол, газарзүйн эсвэл нийгэм-эдийн засгийн байдал, тэр тусмаа Монголын алслагдсан суурин газруудад амьдарч буйг үл хамааран Парламентын сүлжээнд холбогдож байгаа эсэх талаар судлах 3. Парламентын вэб хуудсан дахь одоогийн мэдээ, мэдээлэл, нөөц боломжууд нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа эсэх, цаашид иргэдэд тэдний эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц мэдээ мэдээллийг хэрхэн хүргэх арга замыг тодруулах 4. Шинэчлэгдсэн вэб 2.0 технологи болон түүнийг дагалдах үйлчилгээнүүдийг боловсруулж, туршиж, үнэлгээ өгөх 5. Парламентын вэб хуудсан дахь мэдээ мэдээллийг ашиглан эргэж санал бодлоо илэрхийлэх арга зүйд сургах туршилтын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулах 6. Парламентын шинэчлэгдсэн вэб хуудас нь парламентын хууль тогтоох үйл явцад хэрхэн үр нөлөөгөө өгч байгааг тодруулах
Төслийн гарах үр дүн, бүтээгдэхүүн: • Иргэд, УИХ-ын гишүүд цахим хэлбэрээр илүү уялдаатай, идэвхтэй хамтран ажиллах боломжтой болно • Вэб 2.0 технологийг ашиглан УИХ-ын www.parliament.mn вэб хуудас шинэчлэгдэнэ • Судалгааны өгүүлэл • Дэд төслийн тайлан • Бодлогын хураангуй • Хэвлэлийн мэдээ • www.dreamit.mn сайтад төслийн булан
Харилцах хаяг: Төслийн удирдагч: Г.Чиндэгсүрэн УИХ-ын Тамгын газрын Техник ашиглалтын албаны дарга Утас: (976 11) 328920, 265920 Факс: (976 11) 322866 И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. |





