Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Хамтран хэрэгжүүлэгч:
Удирдлагын академи
Хугацаа: 2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар
Үндэслэл:
2000 онд Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”-д:
•    Төрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэдийн төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
•    Төрийн байгууллагын үйл ажиллагаанд электрон шуудан, интернетийг өргөн ашиглах
•    Мэдээллийн үйлчилгээгээр дамжуулан иргэд нийгмийн харилцаанд идэвхитэй, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх
•    Иргэд мэдээллийг чөлөөтэй олж авах тогтолцоог бий болгох
•    Нийгмийн үйлчилгээнд мэдээлэл, холбооны технологийг өргөн нэвтрүүлэх зэрэг  асуудлыг онцгойлон авч үзсэн билээ.  Энэхүү үзэл баримтлал нь бүрэн дүүрэн хэрэгжиж чадаагүй бөгөөд үүний нэг шалтгаан нь мэдээллийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх урьдчилсан судалгаа хийгдээгүйтэй холбоотой юм.

[Дэлгэрэнгүй]