Тогтвортой бизнес харилцаагаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад туслах Говийн Эко-Систем (ГЭС) мэдээллийн систем PDF Хэвлэх И-мэйл
Хэрэгжүүлэгч байгууллагын нэр:

ЖЭМР ХХК

Хугацаа:

2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар

Yндэслэл:

Монголын говь нь ургамал амьтан, байгалийн баялгаар арвин боловч хүний идэвхитэй үйл ажиллагаа, хотжилт, уул уурхайн салбарын үйл ажиллагааны улмаас сав шим ертөнцөд сөрөг нөлөөлөл учирч байна. Говийн сав шимийн онцлог нь хатуу ширүүн өвөл, хаврын хавсарга, халуун зун, жилд 100 мм-аас бага хур тунадас ордог, гадаргын усны дутмаг байдал, хөрсний шимт хэсэг нимгэн, ургамал хомс зэрэг  юм. Энэ тэнцвэрт бус систем дэх хүмүүсийн амжиргааны цор ганц тогтвортой эх үүсвэр нь бэлчээрийн мал аж ахуй юм.
Дэлхийн дулаарал болон говийн бүс дэх уул уурхайн үйл ажиллагаанаас болж буй усны хомсдол зэрэг нь олон мянганы турш мал маллан амьдарч ирсэн нүүдэлчдийн амьжиргааны эх үүсвэр болсон сав шим ертөнц, бэлчээрийн талбайд аюул занал учруулж байна.  
Төслийн хүрээнд оролцогч талуудыг говийн сав шим ертөнцийн үнэ цэнэ, түүнийг хамгаалах талаар нэгдмэл ойлголтонд хүргэхийн тулд тэдгээрийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжих мэдлэгийн сан, орон зайн зураглал, хамтын ажиллагааны цогц системийг бий болгоно.

Cудалгааны зорилго:

Говийн уул уурхайн бүсэд ард иргэд, төр засаг, хувийн хэвшлийн хоорондох бизнес харилцааг мэдээллийн систем ашиглан бэхжүүлж бүсийн сав шим ертөнцийг хамгаалах.

ЗОРИЛТУУД:
1.    Бизнесийн тогтвортой харилцааг бий болгож, судалгааны баримт мэдээлэл дээр тулгуурлан байгаль орчинд учирч буй асуудлын мөн чанарыг олох, сөрөг үр дагаврыг бууруулах, шийдлийг олох
2.    Нутгийн иргэдэд оролцоонд тулгуурласан мэдээллийн системийг ашиглах, уламжлалт амьдралын хэв маягт нь гарч буй өөрчлөлтөд мэдлэг мэдээлэл, зохион байгуулалттайгаар дасан зохицох  боломжийг бүрдүүлэх
3.    Орон нутгийн засаг захиргаа, уул уурхайн бизнес эрхлэгчид болон нутгийн иргэдийн хоорондын харилцааг нээлттэй болгох,  нэгдмэл ойлголттой болгох
4.    “Миний Нутаг” мэдээллийн системийг загварчлах, бүтээх, турших

Төслөөс гарах үр дүн:

•    Говийн ард иргэд, төр засаг, уул уурхайн байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
•    Эко-Системийн мэдээллийн системийн загвар
•    Говийн бүс дэх уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, нэгдсэн ойлголттой болох

Төслөөс гарах бүтээгдэхүүн:

•    Мэдээллийн системийн туршилтын загвар
•    Мэдээлийн системийн хэрэглэгчийн гарын авлага
•    Нутгийн иргэдийн мэдээллийн системийг ашиглах   чадавхийг бүрдүүлэх
•    Тогтвортой бизнес харилцааны загвар
•    Бодлогын хураангуй
•    Судалгааны өгүүлэл
•    Дэд төслийн тайлан
•    www.dreamit.mn вэбсайт дахь төслийн булан

Харилцах хаяг:

Төслийн удирдагч: Др. Р. Оюун
Ерөнхий захирал, ЖЭМР ХХК
Утас: (976 11) 323220, (976) 99060128                                          
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.  
Вэб: www.e-map.mn

Сэтгэгдэл (2)

Coach Outlet
In the 1970sCoach Outlet
Mr. Wicker, whose status as a columnist putChanel Handbags
Coach Outlet , November 26, 2011
Coach Outlet
In the 1970sCoach Outlet
Mr. Wicker, whose status as a columnist putChanel Handbags
Coach Outlet , November 26, 2011

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy