МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР PDF Хэвлэх И-мэйл
There are no translations available.

IDRC олон улсын байгууллагаас санхүүжүүлж буй “Dream IT” төслийн хүрээнд МУИС,

МКС-иас хэрэгжүүлж буй Монгол улсын их дээд сургуулиудын програм хангамж,

МХТ-ийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах нь сэдэвт дэд төслийн

хүрээнд боловсруулав

 

МТ-н сургалтын хөтөлбөр болон гарч ирсэн нь МТ нь маш их ирээдүйтэй салбар бөгөөд өнгөрсөн зууны төгсгөлд бидний амьдрал, нийгэм маань үйлдвэржилтээс  мэдээлэлжсэн нийгэмд шилжиж байгаа үндсэн өөрчлөлтэйгөөр холбогдон гарч ирсэн.Ердөө хагас зууны өмнөөс нээгдсэн цагаасаа эхлэн тооцоолуурын технологи биднийг хэрхэн ажиллаж амьдрахыг өөрчилж байгаа билээ. Компьютерууд орчин цагийн амьдралд өргөн нэвтэрч дэлхийн эдийн засаг нийгмийн олон өөрчлөлтүүдийн гол хөдөлгөгч хүч болсон билээ.Наяад оны төгсгөл үед ширээний компьютерүүдийг халж ихэнх байгууллагуудын гол тооцоолох хэрэгсэл болсон. Гэхдээ компьютер илүү их хүчирхэг болон холбоотой болох тусам удирдахад төвөгтэй болж тэдгээрийг ажиллуулж чаддаг хүний хэрэгцээ өссөн.Ширээний компьютер ашиглах энэхүү хандлага вэб броузер болон вэбийн эрин үеийн тусламжтайгаар хувьсгал хийсэн. Вэб броузерууд нь хүн бүр ашиглах хамгийн анхны чухал шалтгаан болсон. Вэб компьютерийг дэлхийтэй холбож чадах холбооны хэрэгсэл болгож чадсан.Хүмүүсийн вэбийн огцом хэрэглээний өсөлт вэбэд суурилсан агуулга болон үйлчилгээний эрэлт нь вэб мастерууд,хөгжүүлэгчдийн эрэлтийг ихэсгэн вэб хуудсууд илүү идэвхтэй харилцан ажиллагаатай болох тусам програм хөгжүүлэгчид ялангуяа өгөгдлийн бааз боловсруулах эрэлт ихэсч байна.Энэ салбар маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдсөөр байна.Шинэ технологид үргэлжлэн гарч  ирж байгаа зарим нь нээгдэж гарч ирмэгцээ л хэрэггүй болж орхигдох тохиолдлууд гарч байна.Тэгэхээр энэ хөтөлбөр шиг огцом хувьсал өөрчлөлт нь Мэдээллийн технологийн боловсролд агуулга болон заах арга зүй талаас жинтэй нөлөөлөл өгч байна.Жнь : 1990 оны эхээр том сэдвүүдийн нэгд ордоггүй байлаа.Сүлжээ өргөн хүрээнд тархаагүй WWW вэб маань зөвхөн зохиогчдынхаа тархинд бүрэлдэж байсан үе, өнөөдрийн хувьд сүлжээ болон вэб нь бидний эдийн засгийн суурь салшгүй хэсэг болчихоод байна.Дэлхий дахинд вэбийн оршин байгаа нь боловсролын үйл явцын хэлбэрийг өөрчилж байна.Орчин үеийн сүлжээний технологи нь хүн бүрийн харилцах боломжийг сайжруулж дэлхийн хаана ч гэсэн мэдээлэлд хандах өргөн боломж олгож байна.

Тодорхойлолт 

Мэдээллийн технологи гэдэг нэр томъёо нь компьютерчлалын бүх салбарыг хэлдэг. Оюутнуудыг бизнес, засгийн газар, эмнэлэг, сургууль, өөр бусад байгууллагуудын компьютерын технологийн хэрэгцээ, шаардлагыг таниж мэдэхэд бэлтгэх зориулалттай баклаврын зэрэг олгох програм юм.

Мэдээллийн Технологи бол мэдээллийн агуулж байгаа хүрээг биш технологид өөрт нь анхаарал тавидаг.. МТ бол шинэ маш хурдацтай хөгжиж байгаа өдөр тутмын ,практик бизнес болон байгууллагуудын шаардлага хэрэгцээг хангахаас эхлэлтэй салбар юм.Өнөөдөр бүх төрлийн байгууллагууд мэдээллийн технологиос хамааралтай болсонТэд өөрт тохирсон системтэй байх шаардлагатай.Тэдгээр системүүд нь найдвартай ,нууцлал хамгаалат сайтай шинэчлэгддэг,тогтмол үйлчилгээ хийгддэг зохицох системээрээ солигддог байх шаардлагатай.

Байгууллагын албан хаагчид компьютерийн системээ болон програм хангамжаа мэддэг компьютертэй холбоотой ямар ч асуудал байсан туслах үүрэгтэй Мэдээллийн технологийн хэлтсээс тусламж авна.

МТ-н хөтөлбөрийн төгсөгчид нь энэхүү шаардлагуудыг хангаж өгнө.

МТ-н хөтөлбөр нь дараах зорилгын төлөө оршин тогтнож байдаг.Мэдлэг болон дадлагын зөв тэнцвэртэй хослол,байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц болон түүнийг ашиглаж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах авч явах ,бодит туршлага бүхий төгсөгчдийг бэлтгэх явдал юм.Мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүд нь байгууллагын хэрэгцээнд тохирсон техник төхөөрөмж болон програм хангамжийг сонгох тэдгээр бүтээгдэхүүнээ байгууллагын мэдээллийн системд нэгтгэх ,суурилуулах,тохируулж өөрчлөх болон засварлаж тордох авч явах үүрэг хариуцлагыг хүлээдэг.Эдгээр үүргүүдийн жишээ гэвэл сүлжээний суурилуулалт,сүлжээний удирдлага тохируулалт болон хамгаалалт,цахим хуудасны дизайн хөгжүүлэлт болон хамгаалалт ,мультимедиа нөөцүүдийн хөгжүүлэлт ,холбоо харилцааны систем ба байгууллагын мэдээллийн технологийн сайжруулалт ,шинэчлэлт,солих үе шат  бодлогын талаарх зохион байгуулалтыг хийх,төлөвлөх зэрэг болно.

 

Мэдээллийн технологийн сургалтын төлөвлөгөөний хамрах хүрээ

 

Мэдээллийн технологид нөлөөлдөг өөрчлөлтийн дийлэнх нь технологийн дэвшлээс үүдэлтэй.Сүүлийн 10 жилд үнэлж барашгүй нээлт шинэчлэлтүүд харилцаа холбоо,тооцоолох технологи,харилцан ажиллагаа ба мэдээллийн хүргэлтэнд мөн  хүмүүсийн ажиллах,амьдрах хэвшилд дэлхий даяар үсрэнгүй өөрчлөлт гарлаа.Холбоо болон тооцоолох технологийн хөгжил нь байнга нэмэгдэх хөдөлгөөнт орчинг (харилцаа холбоотой байдал нь хаана ч хэзээ ч гэсэн) үүсгэсэн.Нийгэм бүхэлдээ өдөр тутмын амьдралын зүйлст шууд хандаж мэдээлэл авахаар холбогдсон байдал,мэдээллийг хандалтад дасал болж байна.Сүлжээний нэг иж бүрэн холболтыг хаана ч хэзээч авах эрэлт шаардлага нь утасгүй сүлжээний өсөлтөнд огцом нөлөөлж бараг 90-д оны үеийн интернетийн өсөлттэй зүйрлэхээр хэмжээнд өсч байна 2010 оны байдлаар 2 тэрбум гаруй хүн утасгүй хандалттай интернеттэй байна.Товчоор дүгнэхэд тооцоолох болон холбооны технологи нь ялангуяа вэб болон интернетэд гарсан дэвшил нь Мэдээллийн технологййг дээд мэргэжлийн сургалтын хөтөлбөр болон гарч ирэх үндэс нь болжээ.

МТ-н хөтөлбөрийн үүрэг

Дээд мэргэжлийн сургалтын хөтөлбөр болохын хувьд Мэдээллийн технологи нь дараах шаардлагыг хангасан төгсөгчид бэлтгэх буюу тодруулбал хэрэглэгчдэд зөвлөх,туслах байгууллагын болон нийгмийн орчин дахь тэдний шаардлагыг компьютер технологийн сонголт,бүтээлт,хэрэглээ,интеграци болон удирдлагын тусламжтайгаар хангахад зориулагдана.

МТ-н төгсөгчийн үзүүлэлтүүд. (шалгуур шинжүүд)

  • Хөтөлбөрийн хүрээний математик болон компютерийн мэдлэгийг хэрэгжүүлэх чадвар
  • Нөхцөл байдлыг судлан үзэж, үүний шийдэлд зохицох компютерийн шаардлагуудыг тогтоох тодорхойлох
  • Шийдэлд зохицох компьютерын шаардлагуудыг тогтоох тодорхойлох
  • Компьютерт түшиглэсэн систем, процес, нэгж хэсгүүд, програмыг зохих шаардлага эрэлтийг хангах зохимжлох, хэрэгжүүлж байгуулах, хийх чадвартай байх
  • Мэргэжлийн, ёс зүй, хууль эрх зүй, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон үүрэг хариуцлагын талаарх ойлолттой
  • Багаар ажиллах чадвартай байх (Тодорхой зорилгоор ажиллаж буй багт үр дүнтэй ажиллах чадвартай байх
  • Янз бүрийн салбарын хүмүүстэй сайн харилцах
  • Компьютерын технологийн хувийн болон нийтийн хүрээний нөлөөллийг хувь хүн, байгууллага, нийгмийн хүрээний анализ задлан шинжилгээ хийх чадвартай байх
  • Тасралтгүйгээр  мэргэжлийн чадвараа дээшлүүлэх суралцах чадвар болон юу сурах хэрэгтэй байгааг мэдрэх чадвар болон юу сурах хэрэгтэй байгааг мэдрэх чадвар
  • Одоогийн байгаа техник, чадвар болон хэрэгслүүдийг хэрэглэх чадвар,(компьютерийн практик хэрэглээний)
  • Мэдээллийн технологийн үндсэн цөмд байгаа одооны техникийн ойлголтууд, практикуудийг хэрэглэх болон хэрэгжүүлэх чадвар
  • Хэрэглэгчдийн шаардлагыг тодорхойлж, задлан шинжилгээ хийж тэдгээрийг комьютерт суурилсан системүүдийн сонголт, бүтээлт, туршилт болон тохируулгын аргаар хангах
  • МТд суурилсан шийдүүдийг хэрэглэгчийг одоогийн нөхцөлд үр ашигтайгаар нэвтрүүлэх(ниилүүлж эвлүүлж зохицуулж )
  • Нотлогдсон сайн туршлагууд болон стандартуудын талаарх ойлголт тэдгээрийн хэрэглээг мэдэж байх
  • Үр ашиг бүхий төслийн төлөвлөгөө бүтээхэд оролцож туслах чадвартай байх,

МТ-н дээд боловсролын хөтөлбөрийг компьютерийн технологийн хөтөлбөрүүдээс хамгийн нийлмэл нь гэж тодорхойлж болно. Үүнии нэг илрэл нь МТ-х төгсөгч нь компьютерийн талын ямар нэг асуудал үүсэхэд тэрхүү асуудлын юунаас болсон болон ямар асуудал болох, эцэстээ ямар шийдэлд хүрэхэс нь үл хамааран үүрэг хүлээж санаачлагыг гартаа авах ёстой .

Мэдээллийн Технологийн судлах зүйлс

МТ-н хөтөлбөрт мэдээллийн технологийн суурь дээр нэмэх нь програмчлал, сүлжээ хүн компьютерийн харилцан үйлчлэл, мэдээллийн сангууд болон цахим (вэб) системүүд, мэдээллийн найдвартай байдал хамгаалалт болон профессионализм (мэргэшил) ийн талаар судлах шаардлагатай.

МТ-ийн судалгаа, шинжилгээ.

МТ нь шинээр гарч ирсэн хөтөлбөр бөгөөд бусад бүх компьютерийн технологийн хөтөлбөрийн адилаар хурдан хувьсч өөрчлөгдөж байна.

МТ нь практик ,туршлагатай  хосолсон мэдлэгийг илүү чухалчилдаг.Энэ нь мэдээллийн технологийг байгууллагын болон нийгмийн орчинд амжилттай хэрэгжүүлэх үйл явцад нийцдэг .

МТ нь ихэнх үзэх зүйлс нь бакалаврын түвшний судлах зүйлс байдаг.

Үүнээс гадна хичээлүүдийн ихэнх нь дадлага хийх газрууддаар  явагддаг байх хэрэгтэй ба  тэдгээр байгууллагуудад тухайн төгсөгчдийг авч ажиллуулах сонирхлыг ихэсгэдэг.

Энэ нь эхлээд судалгааны  салбар сэдэв байдлаар  эхлээд сүүлдээ их сургуулийн хөтөлбөр болон хувирдаг сэдвүүд, чиглэлүүдтэй харшилдаг.

МТ-н хүрээн дэх судалгааны сэдвүүдийн хөгжүүлэлт нь практик дадлага болон сургалтын хөтөлбөрүүдээр илэрхийлэгдэж байдаг.

МТ-н судалгаа бусад компьютерийн салбарын судалгаануудын огтлолцолд байх болно.

МТ бусад салбаруудын судалгааг хэрэгжүүлдэг учраас давхцал улам их байх болно.

 

МТ сургалтын төлөвлөгөөний мэдлэгийн хамрах хүрээ

Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийг дараах үндсэн хэсгүүдэд хувааж болно:

  • Тооцооллын үндэс (CS/SE/IT)
  • Мэдээллийн технологи (IT Major)
  • Мэдээллийн технологийн хэрэглээ
  • Дэмжлэг үзүүлэх хэсэг (Математик болон Байгалийн ухаан )
  • Ерөнхий суурь боловсрол (Менежмент, Нийгмийн ухаан,.. )

 

Мэдээллийн технологийн зэрэг олгох хөтөлбөрүүд

Нэршил

Хөтөлбөрийн хорооноос Мэдээллийн технологтой хамаатай нэршилүүд олон улсын жишиг, стандартад нийцэх ёстой болохыг онцолсон. Эндээс эрдмийн зэрэг цолны дараахь нэршилүүд батлагдсан:

 

Bachelor of Science in Information Technology — BS Information Technology - BS (IT)

Master of Science in Information Technology - MS Information Technology — MS (IT)

Doctor of Philosophy in Information Technology — Ph.D. Information Technology — Ph.D.

 

Хөтөлбөрийн хугацаа

Хорооноос нэг семестерт орох 15 цагийн лекцийг 1 кредитээр тогтоосон. Мөн 2-оос 3 долоо хоногийн лабратори,дадлагыг нэг кредит цагт тооцогдоно. Семестер нь төгсгөлийн шалгалтыг оруулаад 15 долоо хоног байна.

 

Бакалаврын мэдээллийн технологийн хөтөлбөр нь 8 семестерээр 4 жил хичээллэнэ, мастерын хөтөлбөр нь 4 семестерээр 2 жил хичээллэнэ.

 

Элсүүлэх нөхцөл

Мэдээллийн технологийн - Бакалавр хөтөлбөрт элсэхийн тулд дундаас дээш түвшний физик, математикийн боловсролтой байх хэрэгтэй, хэдий тийм боловч сургуулиуд мөн өөрсдийн элсүүлэх нөхцөлийг тодорхойлж болно.

 

Мэдээллийн технологийн- Мастерт элсэхийн тулд 4 жилийн Мэдээллийн технологийн- Бакалавр хөтөлбөрт хамрагдсан эсвэл ижил түвшний боловсролтой байх ёстой.

 

Мэдээллийн технологийн Бакалавр — BS (IT)

Хөтөлбөрийн зорилго

Төрөл бүрийн салбарын мэргэжлийн асуудлуудад мэдээллийн технологийн хүч чадал, давуу талыг ашиглаж чадах боловсон хүчнүүдийг бэлтгэх явдал юм. Ингэх нь эдийн засагт үр ашиг болон бүтээмжийг нэмэгдүүлж мэдлэгээр манлайлагдаж буй глобал дэлхийд гол өрсөлдөгч нь болгох боломжтой.

Хөтөлбөрийн зорилго бол тооцоолох ухаан болон мэдээллийн технологийн мэдлэг, практик, арга техникүүдийг хослуулсан ур чадвартай мэрэгжилтэн бэлтгэхэд оршино.
Суралцагсдад олговол зохих чухал элементүүдийг дурдвал:

  • математик, физик, компьютерийн ухаан болон бусад холбоотой ухааныг ойлгон мэдэх, амьдралд хэрэгжүүлэх.
  • системийн тохируулга болон удирдлагын   зарчмуудыг мэдэх, тэдгээрийг практик, үйлдвэрлэлийн бодит нөхцөлд хэрэгжүүлэх.
  • компьютер болон сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалтыг хийх  чадвартай байх.
  • мэдээллийн сангийн хэрэглээ  загварчлал болон хөгжүүлэлтийг бүрэн дүүрэн хийх
  • цахим хуудаснууд болон вэбэд суурилсан системүүдийг хийх,удирдах ,хөгжүүлэх чадвар
  • цахим засаглал болон худалдаа , тоон аудио болон видео холболтуудыг хэгжүүлэх чадвар
  • компьютер болон мэдээллийн нууцлал хамгаалалт аюулгүй байдлыг ханган ажиллах
  • төслийн менежментийн ур чадваруудыг мэддэг, хэрэгжүүлэх чадвартай байх: үнэлгээ хийх, өртөг тогтоох, төлөвлөх, нөөцийг хувиарлах, төлөвлөх.
  • харилцааны өндөр ур чадвартай байх.
  • бие даан суралцах чадвартай байх.
  • ёс суртахууны болон мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарласан байх.
  • эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн ухааны мэдлэгтэй байх.

 

Хөтөлбөрийн загвар

Энэхүү сургалтын хөтөлбөр нь дээр тодорхойлсон зорилгод системтэйгээр хүрэх хөтөлбөр байна. Хөтөлбөр нь оюутны хэрэгцээ, зах зээлийн төлөв байдал, салбарын чиг хандлагад нийцсэн агуулга, бүтэцтэй хийгдсэн. Хөтөлбөрийн эхний хоёр жилд оюутнуудад компьютерийн ухааны суурь үндэсийг олгоно, мөн мэдээллийн технологийн   зарим чухал сэдвүүдийг заана. Мөн оюутнууд математик, физик зэрэг суурь шинжлэх ухнааны ур чадвар, техникүүдийг эзэмшсэн байна. Эдгээр сэдвүүд дэмжих курсын хэлбэрээр хангалттай цагаар заагдана. Оюутны хувийн зан чанарын онцлогт тохируулан харилцааны, бичгийн чадварын гэх зэрэг ерөнхий боловсролын курсуудыг явуулна. Мөн сонголттой курсуудыг оюутнуудад санал болгосноор тэднийг өөрсдийн сонирхолоо хөгжүүлэн өсөж дэвжих боломжийг олгоно.


Ахлах курсуудэд илүү нарийн сэдвүүдийг судлана. Онолын хичээлүүдийн дараагаар практик дээр дадлага байнга орохыг шаардсан байх ёстой.Оюутнуудад бүтээлч хандлагыг төлөвлшүүлэх зорилгоор лабратори болон дадлагын  ажлууд хийлгэнэ, энэ нь тэднийг салбартаа ажиллах, цаашдын судалгааны чиглэлийн ажил хийхэд бэлтгэл болно. Төгсөлтийн төслийн ажил нь оюутнуудын дөрвөн жил сурсан үр дүнг дүгнэх шалгуур болно.

 

Үндсэн хэсэг

Заавал судлах

Сонгох хэсэг

Кредит

Компьютерийн цөм

37

37

Мэдээллийн технологи

18

18

Дэмжих хичээл(Математик/ШУ) 

12

12

Мэдээллийн технологийн хэрэглээ

9

9

Мэдээллийн технологийн сонгох хичээл

21

21

Ерөнхий боловсрол

15

18

33

130

 

 

Мэдээллийн технологи инженерийн бакалавр BS (IT)

Мэдээллийн технологийн инженерийн заавал судлах курс (91/130)

Код

Өмнөх холбоо

Курсын нэр

Кредит цаг

Семестр

Тооцоолон бодох цөм (37 цаг)

CS

-

Тооцооллын үндэс

3 (2-0)

1

CS

-

Програмчлалын үндэс

4 (3-3)

1

CS

2

Объект хандалтын зарчим

3 (3-3)

2

CS

-

Дискрит бүтэц

3 (3-0)

2

CS

3

Өгөгдлийн бүтэц ба алгоритм

3 (3-3)

3

CS

1,4

Тоон логик ба компьютерийн бүтэц

3 (2-3)

3

CS

5

Үйлдлийн систем

3 (2-3)

4

CS

5

Өгөгдлийн сангийн систем

3 (3-3)

4

CS

5

Програм хангамж хөгжүүлэлт

3 (3-3)

5

10.

CS

7

Компьютерийн харилцан холбоо ба сүлжээ

3 (2-3)

6

11.

CS

-

Ангийн ажил

6(0-18)

7,8

Мэдээллийн технологи цөм (18 цаг)

12.

IT

10

Мэдээллийн технологийн үндэс

3 (3-0)

4

13.

IT

2, 10

Вэб инженерчлэл

3 (3-0)

4

14.

IT

12

Системийн удирдлага

3 (3-0)

5

15.

IT

10

Сүлжээний менежмент  ба нууцлал

3 (3-0)

6

16.

IT

1

Хүн компьютерийн харьцаа

3 (3-0)

6

17.

IT

10

Технологийн менежмент

3 (3-0)

6

Мэдээллийн технологи – дэмжлэг үзүүлэх шинжлэх ухааны цөм (9 цаг)

18.

IT

14

Менежментийн үндэс

3 (3-0)

4

19.

IT

16

Байгууллагын төлөвшил

3 (3-0)

4

20.

IT

10

Мэдээллийн систем

3 (3-0)

5

Тооцоолол- дэмжлэг үзүүлэх шинжлэх ухааны цөм (12 цаг)

21.

MT

-

Дифренциал тооцоолол ба хавтгайн геометр

3 (3-0)

1

22.

MT

-

Магадлал ба статистик

3 (3-0)

2

23.

MT

21

Шугаман алгебр

3 (3-0)

4

24.

PH

-

Физик

3 (3-0)

3

Ерөнхий боловсролын хичээлийн цөм (15 цаг)

25.

EG

-

Англи хэл

3 (3-0)

1

26.

EG

-

Бичгийн харилцааны соёл

3 (3-0)

2

27.

EG

-

Харилцааны ур чадвар

3 (3-0)

3

28.

MK

-

Монголын түүх

3 (3-0)

1

29.

SS

-

Мэргэшлийн дадлага

3 (3-0)

8

 

 

Мэдээллийн технологийн инженерийн сонгон судлах курс (39/130)

Код

Өмнөх холбоо

Курсын нэр

Кредит цаг

Семестр

Мэдээллийн технологи (21 цаг) (сургуулийн сонголт)

IT

2

Визуал програмчлал

3 (3-0)

7

IT

10

Вэб дизайн ба хөгжүүлэлт

3 (3-0)

4

IT

9

Програм хангамжийн төслийн менежмент

3 (3-0)

5

IT

20

Шаардлагын шинжилгээ

3 (3-0)

6

IT

8

Тархсан өгөдлийн сангийн систем

3 (3-0)

6

IT

2

Компьютер график

3 (3-0)

6

IT

20

Мэдээллийн системийн шинэчлэлт хөгжүүлэлт

3 (3-0)

7

Ерөнхий боловсролын хичээл (18 цаг)

SS

-

Мэргэжлийн англи хэл

3 (3-0)

5

SS

-

Эдийн засаг

3 (3-0)

7

10.

SS

-

Социологи

3 (3-0)

2-6

11.

SS

-

Психологи

3 (3-0)

6

12.

SS

-

Олон улсын харилцаа

3 (3-0)

7

13.

SS

-

Гадаад хэл / Орос, Герман/

3 (3-0)

7-8

14.

MG

-

Мэдээллийн системийн аудит

3 (3-0)

7

15.

MG

-

Менежментийн үндэс

3 (3-0)

4

16.

MG

 

Хүний нөөцийн менежмент

3 (3-0)

5

17.

MG

-

Маркетинг

3 (3-0)

6-7

18.

MG

-

Эдийн засийн тооцоолол

3 (3-0)

5-7

 


 

Заавал судлах хичээлүүдийн тодорхойлолтууд 

Курсын нэр: Мэдээллийн технологийн үндэс

Курсын бүтэц:Лекц :3/ Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Мэдээллийн технологийн үндсэн ойлголтууд, түүний хэрэглээний талаарх ойлголтыг эзэмшинэ.

 

Курсын агуулга:

  • Өгөгдлийн сангийн үндэс, Өгөгдлийн сангийн төрлүүд
  • World Wide Web,  вэб технологиуд, вэб суурилсан програм хангамж
  • Мультмедиа технологиуд, мультмедиа програм хангамжын тухай
  • Компьютер график, дижитал график, хөдөлгөөнт график дүрслэл, тэдгээрийн технологиуд
  • Компьютерийн сүлжээ, интернет ба интранет, сүлжээний хэрэглээ,сүлжээний технологиуд
  • Мэдээллийн технологийн хууль дүрэм, ёс зүйн асуудлууд

Ашиглах материал:

 

Курсын нэр: Вэб инженерчлэл

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Вэбэд суурилсан програмууд зохиомжлох, бүтээх

 

Курсын агуулга:

  • Вэб дизайны үндсэн ойлголт, вэбийн график дизайн, мэдээллийн дизайныг өөрчлөх
  • Протоколуудын тойм: TCP/IP, HTTP,3 давхаргат архитектур,вэбд суурилсан ПХ-н бүтэц
  • Нүүрэн хэсгийн програмын хөгжүүлэлт:хөгжүүлэлтийн багажууд, HTML, DHTML, Скриптлэл(жава скрипт, Jscript, VB script), Java Aplet,ActiveX

Ашиглах материал:

 

Курсын нэр: Системийн удирдлага

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Системийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай болно.

Курсын агуулга:

  • Системийн удирдлагад хэрэглэгдэх технологиуд, хэрэгслийн талаарх ойлголт
  • Систем суурилуулалт, файлын систем ба дерикторын эрхийн бүтэц зохион байгуулах
  • Төхөөрөмжүүдийн тохиргоо болон менежмент, хэрэглэгчийн эрхийн удирдлага, нууцлал
  • Системийг удирдах командуудын хэрэглээ

 

Курсын нэр: Сүлжээний менежмент ба хамгаалалт

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Компьютерийн харилцаа холбоо ба сүлжээ

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Сүлжээ зохион байгууулах,  сүлжээний нууцлал хамгаалалтыг хэрэгжүүлэх

Курсын агуулга:

  • Өгөгдлийн харилцан холбоо ба Сүлжээний менежментийн үндэс
  • Сүлжээний технологиуд, стандартууд, загварууд ба хэлнүүд
  • SNMPv1 сүлжээний менежмент: Байгууллага ба мэдээллийн загвар, Харилцан холбоо ба функцүүдийн загвар
  • SNMPv2, SNMPv3, RMON,  Өргөн зурвасын сүлжээний менежмент: АТМ сүлжээ, access network,  теле харилцаа холбооны сүлжээний менежмент
  • Сүлжээний менежментийн хэрэглэгдэхүүн ба системүүд, програм хангамж, вэбд суурилсан менежмент
  • Сүлжээний үйлчилгээний үндэс, сүлжээний  хамгаалалтын ойлголт ба жишээ хэрэгжүүлэх /Нууцлалын давхарга, электрон и-мэйл хамгаалалт, IP   хамгаалалт, вэбийн хамгаалалт, системийн хамгаалалт, вирус ба зөвшөөрөлгүй хандалт, Firewall, гриптограф алгоритмын тухай, стандарт хамгаалалтын протоколууд/  нууцлалын аюул тэдгээрээс гарах аргууд

 

Курсын нэр: Хүн компьютерийн холбоо

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Хүн компьютерийн харилцааг ойлгох, хоорондын үйл ажиллагааг хялбараар зохион байгуулах чадварыг эзэмшинэ.

Курсын агуулга:

  • Хүн компьютерийн харилцааны ойлголт, танин мэдэхүйн шинжлэх ухаан ба  сэтгэхүйн үндэслэл, техникийн хувьсал өөрчлөлт,  хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг загварчлах
  • Ашигтай инженерчлэлийн үйл ажиллагаа,  түүнийг удирдах
  • Интерфэйсын дизайн: кодын техник ашиглан өнгө, дуу, хөдөлгөөнт дүрс, харагдах хэлбэр, санал хүсэлт, алдааны мэдээг боловсруулах
  • Тусгай төхөөрөмжийн интерфэйсын дизайн, I/O дууны хэрэглээ, тусламжийн систем, програм хангамжийн хэрэглэгчийн интерфэйс, түүнийг оновчтой боловсруулах

 


 

 

Курсын нэр: Технологийн менежмент

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Технологийн менежментийг хэрэгжүүлэх

Курсын агуулга:

  • Технологийн менежментийн үндэс, компаний стратеги, технологийн шилжүүлэлт
  • Технологийн менежментийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги ба шинэчлэлтийн үйл ажиллагаа

Ашиглах материал:

 

Курсын нэр: Менежментийн үндэс

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Менежментийг хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх

Курсын агуулга:

  • Менежерүүд ба Менежмент, Менежментийн хувьсал өөрчлөлт
  • Удирдлагын орчин,  шийдвэр гаргах, төлөвлөх, бодлогын менежмент, зохион байгуулах
  • Хүний нөөцийн менежмент, идэвхжүүлэлт, удирдан чиглүүлэх, ажлын бүтээмж ба хэрэглэгчийн сэтгэл ханамж ба нөхцөл байдлыг судлах

 

Курсын нэр: Байгууллагын төлөвшил

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Байгууллагын  төлөвшлийг үнэлэх, шийдвэр гаргах

Курсын агуулга:

  • Байгууллагын төлөвшлийн үндсэн ойлголтууд, төлөвшлийн шинжлэх ухаан ба байгууллагын төлөвшил
  • Хувь хүний араншин, хүлээж авах чадвар ба хариу үйлдэл, суралцах ба бататгах, идэвхжүүлэлт
  • Байгууллага дахь бүлгийн төлөвшил, бүлгийн цар хүрээ, бүлгийн хөгжил, хамтын ажиллагаа
  • Бйагууллагын  бүтэц,  байгууллагын  төлөвлөгөө зорилт, ажлын тодорхойлолт, үйл ажиллагаа
  • Шийдвэр гаргах үйл ажиллагаа, харилцан холбооны үйл ажиллагаа, үйл ажиллагааны үнэлгээг тогтоох
  • Байгууллагын төлөвшил дэхь тусгай асуудлууд, өөрчлөлт болон дотоод зөрчдлын менежмент, байгууллагын хөгжил, компьютер технологийн нөлөөлөл

 

Курсын нэр: Мэдээллийн систем

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: -

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Мэдээллийн систем

Курсын агуулга:

  • Системийн ойлголт, томъёолол, Мэдээллийн систем ба байгууллагын систем
  • Шийдвэр  гаргалтыг дэмжих, чанар, системийн үе шатууд: стратеги, тактик, үйл ажиллагаа
  • Системийн бүрэлдэхүүн  хэсгүүд тэдгээрийн хоорондын харилцан холбоо, мэдээллийн системийн стратеги
  • Мэдээллийн үүрэг  ба технологийн мэдээлэл, хүмүүсийн хэрэглээний үүрэг,системийг удирдах ба хөгжүүлэх
  • IS төлөвлөгөө гаргах, менежментийг өөрчлөх, хүн ба компьютерийн интерфэйс, системийн үнэлгээний өөрчлөлт, IS  загварчлах болон хэрэглэхтэй холбоотой нийтлэг болон ёс зүйн асуудлууд

 


 

Сонгон судлах хичээлүүдийн тодорхойлолт

Курсын нэр: Визуаль програмчлал

Курсын бүтэц:Лекц :2/Лаб:3/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Өгөгдлийн бүтэц, өгөгдөл болонсүлжээний хамгаалалт

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Визуаль програмчлалын төрөл бүрийн багаж API-Нууд ашиглан програм хөгжүүлэх

Курсын агуулга:

  • Виндоус програмчлалын удиртгал
  • Виндоус API , MFC ашиглах, class wizard, application Wizard,Application Studio, GraphicDevice Interface,Menus ,файлархивын механикм, виндоус програмыг MFC рүү хөрвүүлэх

 

Курсын нэр: Тархсан өгөгдлийн сангийнсистем

Курсын бүтэц:Лекц :2/Лаб:3/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Өгөгдлийн сан

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Тархсан өгөгдлийн сангийн системд ашиглах алшоритм зохиомж, тэдгээрийгхэрэгжүүлэх тухай судална

 

Курсын агуулга:

  • Өгөгдлийнзагварчлал
  • Өгөгдлийн сангийн  тойм зохиомж, паралелчлах аргууд, сэргээх аргууд
  • Асуулгын боловсруулалт ба оновчлолт
  • Нэгтгэл болон хамгаалалт
  • Klent сервер архитектур, тархсанөгөгдлийн сан_гийнсистем, өгөгдлийн сангийн системийн. Орчин үеийн хандлагууд, өгөгдлийн сангийн машинууд

 

 

 

Курсын нэр: Шаардлагын шинжилгээ

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Програм бүтээх удиртгал

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Програм хөгжүүлэлтийн циклд шаардлагын инженерчлэлийн үүрэг ролийг ойлгох нь
  • Шаардлагыг загварчлахад ашиглагддаг формал арга,өгөгдлийн хандлагатай, обьектын хандлагатай,бүтцийн аргуудыг харьцуулах
  • Програмын тодорхойлолтыг бичихэд хэрэглэх шаардлагуудыг цуглуулах
  • Нэмэлт шаардлагуудыгтодорхойлох
  • Системийн шаардлагуудыг томьёолох загварчлах

Курсын агуулга:

  • Програмын амьдралын циклийн загварууд
  • Шаардлагыг загарчлах шинжлэх
  • Шаардлагыг томьёолох
  • Бүтцийн, ОХ-т, формал аргуудыг шаардлага тодорхойлоход хэрэглэх
  • Шаардлагын хэмжилтүүд
  • Хэрэглэгчийн интерфэйсийг ноороглох,шаардлагыг хэрэглэгч хүлээн зөвшөөрөх

 

 

Курсын нэр: Компьютер график

Курсын бүтэц:Лекц :2/Лаб:3/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Обьект хандалтат програмчлал, Визуаль програмчлал

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Төрөл бүрийн компьютер графикийн алгоритмуудыг судлах тэдгэрийг дурын хэлдээр хэрэгжүүлэх

Курсын агуулга:

  • График төхөөрөмж, суурь алгоримтууд, графикийнхэрэглээ, интерактив график програмчлал
  • Цонх, таслалт хуваалт,растер дэлгэцийн системүүдийг програмчлах
  • Растер алгоритмууд
  • Шулуун, тэмдэгт тойргийн хөрвүүлэлт
  • Муж будах таслах
  • 2  болон 3 хэмжээст зургийнгеометр болон хувиргалт
  • Муруй болон гадаргуун дизайн, зуралт, сүүдэрлэлт,өнгө, амилуулалт

 

Курсын нэр: Програм хангамжийн төслийн менежмент

Курсын  бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Програм хөгжүүлэлтийн удиртгал

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Програмын төслийг амжилттай төлөвлөх, удирдах
  • Хөгжүүлэлтийн шат бүрийн гарцыг хамгийн их түвшинд хүргэх

 

Курсын агуулга:

  • ПХ хөгжүүлэлтийн процесс болон үе шатууд
  • Төслийн удирдлагын процессууд, үе шатууд
  • Төслийг эхлүүлэх,төлөвлөх, гүйцэтгэх, удирдах,хаах
  • Нөөцүүдээ тодорхойлох,хуваарь гаргах, PERT,CPM,үнэлэх, хэмжих арга, COCOMO,FPA,хүмүүсийг удирдах,нөөц төлөвлөх, эрсдлийн удирдлага,Процесс  болон стандартууд

 

 

Курсын нэр: Мэдээллийн системийн аудит

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Байхгүй

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • ISACA-ээс тодорхойлсон Мэдээллийн системийн аудит суурь ухагдахуунуудыг ойлгуулах
  • Байгууллагын мэдээллийн системийн аудит хийх тухай

Курсын агуулга:

  • Мэдээллийн системийн аудитын charter, бодлого процедур, компьютерийн сүлжээ холбооны аудит, програмхангамж хөгжүүлэлт арчилгааны аудит,IT-н дэд бүтцийн аудит, IT-ийнаудитын санал бичих тайлагнах нотлох стандартыг дагах, аудитын үйлчилгээний гэрээ

 

Курсын нэр: Мэдээллийн системийн шинэчлэлт хөгжүүлэлт

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: Мэдээллийн систем

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

  • Мэдээллийн системийн бүрэн шинэчлэлт хөгжүүлэлтийг шинээр гарч байгаа технологиуд дээр тулгуурлан шинэчлэн хөгжүүлэх
  • Байгууллагын мэдээллийн системийн шинэчлэлийг эрэлхийлэх ,хэрэгжүүлэх

Курсын агуулга:

  • Оршин байгаа системийн алдаа дутагдлыг илрүүлэн шинээр нэвтрүүлэх боломжийг эрэл хайгуул  хийн онол болон практикийн өндөр түвшинд  хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын курсууд

Курсын нэр: Санхүү бүртгэл  

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: байхгүй

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

Курсын агуулга:

  • Данс бүртгэлийн үндэс ба зарчим
  • Бизнесийн ажил гүйлгээг бүртгэх: журнал, дэвтэр, тайлан тэнцэл
  • Санхүүгийн тайлан бэлтгэх: баланс, балансийн тайлан, орлогын тайлан,санхүүгийн мөчлөг хаах, тохируулгууд,хаалт, худалдан авалт болон борлуулалтын данс бүртгэл
  • Авлага өглөг, үндсэн хөрөнгө бараа материал, цалингийн систем,
  • Байшин тоног төхөөрөмж: хөрөнгө бүртгэх, элэгдүүлэх, устгах
  • Корпораци: зохион байгуулалт болон хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө, үйл ажиллагаа, хувьцааны ногдол орлого

Ашиглах материал:

Курсын нэр: Санхүүгийн удирдлага  

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: байхгүй

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

Курсын агуулга:

  • Санхүү удирдлагын тойм, үнэлгээ, үнэлгэний зарчмууд, загварууд, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, ашиг эрсдлийн шинжилгээ, хувьцаа бондын үнэлгээ, капитал хөрөнгийг үнэлэх загвар, арбитрэжийн үнэлэх загвар бусад үнэлгээний загварууд
  • Капиталын өртөг: капиталын бүтэц, к-н өртөг, к-н бүтцийн онол, к-н бүтцийн бодлого, оновчтой капиталын бүтэц, дотоод санхүү бүртгэл,
  • Капитал төсөвлөлт: к төсөвлөлтийн үндэс, мөнгөн урсгалын ашиглалт, хөрөнгө оруулалт капиталын харьцаа, эрсдлийн шинжилгээ

Ашиглах материал:

Курсын нэр: Хүний нөөцийн удирдлага  

Курсын бүтэц:Лекц :3/Лаб:0/ Кредит цаг:3

Өмнөх холбоо: байхгүй

Зорилгууд: Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах чадваруудыг эзэмшинэ.Үүнд:

Курсын агуулга:

  • Хүний нөөцийн удирдлагын тойм, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн удирдлагын гадаад дотоод орчин, ажил олгох боломжийн тэгш эрхт байдал,
  • Ажлын байрны шинжилгээ: хүний нөөцийн багаж, хүний нөөц төлөвлөлт, сонголт, ажилд авах сонгох
  • Байгуулгын өөрчлөлт ба хүний нөөцийн хөгжил
  • Байгууллагын соёл, байгууллагын хөгжил, карьер төлөвлөлт
  • Ажлын бүтээмжийн үнэлэх

Ашиглах материал:

 

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy