| Монголын Их дээд сургуулиудын програмчилал болон МХТ-ийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох |
|
|
|
|
There are no translations available. Төслийг хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Улсын Их Сургууль, Математик Компьютерийн Сургууль
Төслийн хугацаа: 2090 оны 1-р сараас 2011 оны 1-р сар
Товч танилцуулга МХХТ нь Монгол улсын боловсролын салбарт бусад улстай харьцуулахад харьцангуй хожуу нэвтэрсэн. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт компьютер, мэдээлэл зүйн сургалт 1988 оноос, их дээд сургуулийн хөтөлбөрт 1982 оноос нэвтэрчээ. Одоогоор МУИС-ийн МКС, МТС, ШУТИС-ийн КТМС, ХМТС, МУБИС-ийн КМТС зэрэг улсын сургуулиуд болон хувийн хэд хэдэн сургуульд програмчлал, МХХТ-ийн төрлийн мэргэжлээр бакалаврын түвшний сургалт явуулж байна. Сүүлийн үед МХХТ-ийн чиглэлийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутны тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ их, дээд сургуулийн түвшний програмчилал, МХХТ-ийн чиглэлийн сургалтын хөтөлбөр төдийлөн сайн биш, төгсөгчдийн чанар ажил олгогчдын хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гарсаар байна. Иймд их дээд сургуулиудын програмчлал, МХТ-ийн төрлийн хичээлийн хөтөлбөрийг тухайн салбарын орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан сайжруулж, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Судалгааны зорилго: Их дээд сургуулиудад мөрдөгдөж байгаа МХТ-ийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг үнэлэх, дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлтэй холбогдох холбоог судлах Их, дээд сургуулиудад зааж буй програмчлалын төрлийн хичээлийн хөтөлбөрийг Азийн улсуудын зарим их, дээд сургуулийн хөтөлбөр, ACM, IEEE зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хөтөлбөрийн зөвлөмжтэй хэрхэн уялдаж байгааг харьцуулан судлах Дээд сургуулиудад зориулсан МХХТ-ийн болон програмчлалын сургалтын хөтөлбөр боловсруулах МХХТ-ийн сургалтын агуулгын загвар боловсруулах Агуулгын туршилт хийн сайжруулах БСШУЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудад хандан арга зүйн зөвлөмж боловсруулах
Төслөөс гарах үр дүн: Холбогдох хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах талаар МХХТ-ийн салбарын боловсрол, боловсон хүчний талаар бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулна. Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй болно. Эдгээр мэргэжлээр төгсөгчид гадаад болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахуйц болно.
Төслөөс гарах бүтээгдэхүүн: Их дээд, сургуулиудын мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудын програмчлал, мэдээллийн технологи, мэдээллийн системийн хичээлийн хөтөлбөрийн загвар зохиож, арга зүйн зөвлөмж Холбогдох хичээлийн хөтөлбөрийг зохиох, хөгжүүлэхтэй холбоотой судалгааны бүтээл бэлтгэж, эрдэм шинжилгээний хурлууд Дэд төслийн тайлан Их дээд сургуулиудын програмчлал, мэдээллийн технологи, мэдээллийн системийн хичээлийн хөтөлбөрийн талаарх бодлогын зөвлөмж Cудалгааны өгүүлэл www.dreamit.mn вэбсайт дахь төслийн булан
Харилцах хаяг: Төслийн удирдагч: Др. А.Амарзаяа МУИС-ын Математик Компьютерийн Сургуулийн сургалтын албаны эрхлэгч Утас: (976 11) 311443 Факс: (976 11) 325631 И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Вэб: www.smcs.num.edu.mn |





