| ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ” ЕРӨНХИЙ ЭРДМИЙН СУРГАЛТЫН АГУУЛГЫН ЗАГВАР |
|
|
|
|
There are no translations available. Агуулгын үлгэрчилсэн хүрээ
IDRC олон улсын байгууллагаас санхүүжүүлж буй “Dream IT” төслийн хүрээнд МУИС, МКС-иас хэрэгжүүлж буй “Монгол улсын их дээд сургуулиудын програм хангамж, МХТ-ийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах” нь сэдэвт дэд төслийн хүрээнд боловсруулав
Их дээд сургуулийн мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ерөнхий эрдмийн сургалтын агуулгын загварыг модуль хэлбэрээр санал болгож байна. Агуулгын загвар нь МХТ-ийн хөгжил, мэдээллийн систем болон мэдээллийн технологи гэсэн үндсэн модулиудаас бүрдэж байна.
МХТ-ийн ерөнхий эрдмийн сургалтанд танилцуулга, танилцах буюу орчинд хийх аялал, ганцаарчилсан болон багийн төсөл, мэргэжилтнүүдтэй хийх ярилцлага, төсөлд суурилсан арга зэргийг хослуулан ашиглах боломжтой. Загварт орсон модуль тус бүрт дээрх аргуудыг тодорхойлсон болно.
НЭГ. МХТ-ИЙН ХӨГЖИЛ
Агуулга: МХТ-ийн үндсэн ойлголт, ухагдахуунууд, МХТ-ийн өнөөгийн байдал болон хөгжлийн чиг хандлага, МХТ-ийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгэм ба ёс зүйн асуудлууд, МХТ-ийн ялгавартай байдал, онцлох тоо баримтууд, МТ-ийн дэд бүтэц, МХТ ашигласан ажил ба үйлчилгээнүүд, цахим үйлчилгээнүүд (цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт гэх мэт)
Сургалтаас гарах үндсэн үр дүн: - МХТ-ийг тодорхойлох, өөрийн бодлоор тайлбарлах - Нийгэм болон өдөр тутмын амьдрал дахь МХТ-ийн хэрэглээг тайлбарлах, МХТ-ийн хэрэглээний талаарх жишээ гаргах - МХТ-ийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийг хөгжлийн өмнөх үе шатуудтай харьцуулан авч үзэх, тайлбарлах - МХТ-ийн нийгэм, ёс зүйн асуудлын ач холбогдлыг тодорхойлох - Даяарчлал, дэлхийн эдийн засаг, соёл урлаг, улс төрийн систем, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэгт МХТ-ийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлох - МХТ-ийн ялгавартай байдал гэж юу болох, яагаад энэ тухай авч үзэх болсон тухай тайлбарлах - Цахим үйлчилгээнүүд (цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт гэх мэт)-ний хэрэглээг үнэлэх, авч хэлэлцэх
Арга зүй: Хэлэлцүүлэг, Зааварчилгаа, оюутан төвтэй судалгаа, оюутны оролцоонд суурилсан сургалт, танилцах аялал.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Агуулга: Мэдээллийн системийн танилцуулга, мэдээллийн системийн үндсэн ухагдахуунууд, жишээнүүд, мэдээллийн систем ба хүмүүс, байгууллагын хоорондын харилцан хамаарал, тэдний орчин, мэдээллийн системийн төрлүүд, мэдээллийн системийн бүтэц ба бүрэлдэхүүн хэсгүүд.
Сургалтаас гарах үндсэн үр дүн: - Мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн харилцан хамаарлыг тодорхойлох - Мэдээллийн системийн ач холбогдлыг тодорхойлох - Мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг ойлгох - Өргөн хэрэглээний мэдээллийн системүүдийн бүтэц болон бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох - Мэдээллийн системийн хөгжил, хэрэглээ болон нөлөөллийг тодорхойлох - Мэдээллийн системийг шаардлагын дагуу тодорхойлох - Мэдээллийн системийн жишээ гаргах
Арга зүй: Хэлэлцүүлэг, танилцуулга, оюутан төвтэй судалгаа, оюутны оролцоонд суурилсан үйл ажиллагаа, танилцах аялал.
ГУРАВ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ Энэхүү модуль нь МХТ-ийн програм хангамжуудын хэрэглээг хамарсан. Баримт бичиг боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, өгөгдлийн сан, мультмедиа танилцуулга, вэб технологи, зураг дүрс боловсруулалт болон интернэт ба сүлжээ гэсэн хэд хэдэн дэд модультай. Эдгээр технологийн ихэнх нь мэдээлэл зүйн бага, дунд боловсролын стандартад агуулагдсан байдаг. Уг модульд дээрх технологиудыг гүнзгийрүүлэн авч үзэх ба хамгийн чухал бөгөөд нийтлэг технологиудыг багтаасан болно. Эдгээр технологиуд нь судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тодорхой зорилгод ашиглагдаж, МХТ-ийг тусгайлан хэрэглэх үндэс суурь болж өгнө.
Сургалтаас гарах үндсэн үр дүн - МХТ ашиглан мэдээллийг илэрхийлэх, бусадтай солилцох, хамтран эзэмших - Олон төрлийн зорилго биелүүлэх болон асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл болон технологийн нөөцийг оновчтой сонгох - Асуудлыг шийдвэрлэх, бие даан суралцах, насан туршийн сургалтын үйл ажиллагаа болон мэргэжлийн ба хувийн мэдээллийг зохион байгуулахад технологи ба нөөцийг хэрэглэх - Мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн үзүүлэх - Мэдээлэл ба асуудалд дүн шинжилгээ хийх, үнэлэх - МХТ-ийг хэрэглэхтэй холбоотой нийгэм, эдийн засаг болон ёс зүйн асуудлуудыг ойлгох
А. Баримт бичиг боловсруулалт
Агуулга: Баримт бичгийн үндэс (ахисан түвшинд); баримт бичиг болон түүнийг боловсруулахад тавигдах шаардлагууд; бусад хэрэглэгч болон програмтай мэдээлэл хамтран эзэмших (холбоост обьект, маягт ашиглах, онлайн уулзалт, бусад програмтай ажиллах гэх мэт); том хэмжээний баримт бичиг (загвар ба хэлбэрүүд ба дахин хэвшүүлэлт, тохиромжтой хэвшүүлэлт, хэвшүүлэлтийг тогтоох, хүснэгт, индекс, дүрсний хүснэгт, ишлэль зүүлт, гарчиг, хавчуурга, баримтын дээд ба доод хэсгийн мэдээлэл, хуудас ба бүлгийн хуваалт, мастер баримт, автоматаар нэгтгэх); баримтын нууцлал ба хамгаалалт (хувилбар үүсгэх, баримтын нөөц хувь үүсгэх, вирусын хамгаалалт, нууц үг) ба бэлэн загвар (хэрэглээ, шинээр баримтын загвар үүсгэх, загварыг өөрчлөх);
Сургалтаас гарах үндсэн үр дүн - Баримт бичиг болон түүнийг боловсруулалтын үндэс, тавигдах шаардлагуудыг ойлгох - Өгөгдсөн шаардлагын дагуу баримтыг бүтцийг тодорхойлох - Өгөгдсөн шаардлагын дагуу баримтыг боловсруулах - Төрөл бүрийн зорилгын дагуу сайн зохион байгуулагдсан, уншихад хялбар баримт бичгийг боловсруулах - Өгөгдсөн шаардлагын дагуу төрөл бүрийн обьект, хэрэгслийг ашиглах - Үгийн болон дүрмийн алдааг шалгах, толь бичиг, тайлбар толь зэрэг нэмэлт хэрэгслэлийг ашиглах - Том хэмжээний баримт бичигтэй ажиллах, зохион байгуулах - Баримтыг нууцлах ба хамгаалах - Баримтын загвар үүсгэх, өөрчлөх, хэрэглэх
Арга зүй Оюутан төвтэй, оролцоонд тулгуурласан үйл ажиллагаа
B. Хүснэгтэн мэдээлэл боловсруулалт
Агуулга: Хүснэгтэн мэдээлэл боловсруулалтын үндэс (ахисан түвшинд); өгөгдөл (өгөгдлийг шүүх болон эрэмблэх, нүдэнд буй өгөгдлийг шалгах гэх мэт); өгөгдлийг импортлох; өгөгдөлд дүн шинжилгээ хийх ба удирдах; томьёо ашиглах (өргөн хэрэглэгддэг томьёонууд, тооцооллыг хянах, томьёог засах); функцууд; графикууд (график боловсруулалт, өгөгдлийг тэмдэглэх, тэмдэглэгээ ашиглах, графикийн өгөгдлийг засварлах); өгөгдлийг цуглуулах болон хамтран эзэмших (өгөгдлийг хамтран эзэмших, өөрчлөлтийг тэмдэглэх, хэлэлцүүлэг, тайлбар оруулах, онлайн уулзалт, бусад програм ашиглан өгөгдлийг өөрчлөх гэх мэт); өгөгдлийг хамгаалах (хувилбар, өгөгдлийг нөөцлөх, нууцлах, вирусээс хамгаалах, нууц үг ашиглах)
Сургалтаас гарах үндсэн үр дүн - Хүснэгтэн мэдээллийн үндэс ба түүнд тавигдах шаардлагуудыг ойлгох - Өгөгдсөн шаардлагын дагуу хүснэгтэн мэдээллийг боловсруулах - Өгөгдөлд дүн шинжилгээ хийх ба удирдах - Өгөгдлийг импортлох - Тохиромжтой байдлаар томьёо, функцийг оновчтой хэрэглэх - График болон бусад обьектуудыг ашиглах - Өгөгдлийг нууцлах ба хамгаалах
Арга зүй Танилцуулга, оюутан төвтэй, оролцоонд суурилсан үйл ажиллагаа
C. Зураг дүрс боловсруулалт
Агуулга: Дижитал зураг дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зургийг засварлах ба өөрчлөх
Сургалтаас гарах үндсэн үр дүн: - Дижитал зураг дүрс боловсруулалтын үндсийг ойлгох - Тодорхой шаардлагын дагуу зургийг боловсруулах, засварлах, ашиглах - Зургийг боловсруулах тохиромжтой хэрэгсэл болон технологийг сонгох
Арга зүй Танилцуулга, оюутан төвтэй, оролцоонд суурилсан үйл ажиллагаа
D. Мультмедиа танилцуулга
Агуулга: Мультмедиа танилцуулгын үндэс (ахисан түвшинд); мультмедиа танилцуулга үүсгэх хэрэгцээ шаардлагууд; слайд болон танилцуулгыг хэвшүүлэх (ахисан түвшинд); бэлэн загвар ба агуулга ашиглах; гадаад обьектийг холбох; медиа обьект нэмэх (дуу авиа, хөгжим, аудио, видео болон хөдөлгөөн); слайдны хугацаа болон шилжилтийг тодорхойлох; тэмдэглэл хөтлөх болон гарын авлага үүсгэх; тусгай танилцуулга үүсгэх; бусадтай хамтарч танилцуулга дээр ажиллах (дахин засварлах, тайлбар хийх, мэдээлийг хамтран эзэмших); танилцуулга хийх
Сургалтаас гарах үндсэн үр дүн - Мультмедиа танилцуулгын бүтэц ба шаардлагуудыг ойлгох - Өгөгдсөн шаардлагын дагуу танилцуулгын бүтцийг тодорхойлох - Өгөгдсөн шаардлагын дагуу мультмедиа танилцуулга боловсруулах - Санал болгосон агуулгаар бэлэн загвар ашиглан танилцуулга үүсгэх - Танилцуулга хийх
Арга зүй - Танилцуулга, оюутан төвтэй, оролцоонд суурилсан үйл ажиллагаа, оюутанд суурилсан төсөл
E. Өгөгдлийн сан
Агуулга: Өгөгдлийн сангийн үндэс; өгөгдлийн санг үүсгэх ба түүнтэй ажиллах; өгөгдөлтэй ажиллах, хүснэгт; маягт ба тайлан
Сургалтаас гарах үндсэн үр дүн - Өгөгдлийн сангийн бүтэц болон түүнд тавигдах шаардлагыг ойлгох - Өгөгдлийн сангийн тусламжтай шийдвэрлэгдэх асуудлыг тодорхойлох - Өгөгдлийн санг үүсгэх ба ашиглах - Өгөгдсөн шаардлагын дагуу өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох - Өгөгдсөн шаардлагын дагуу өгөгдлийн санг хөгжүүлэх - Загвар ашиглах замаар өгөгдлийн сан үүсгэх
Арга зүй Танилцуулга, оюутан төвтэй төсөл, оюутны оролцоонд суурилсан үйл ажиллагаа
F. Вэб технологи
Агуулга: WWW-ийн үндэс; вэб хэрэглэгчийн интерфейс дизайн; вэб сайтын агуулгын бүтэц; агуулгын хөгжүүлэлт; вэб хэрэглээ
Сургалтаас гарах үндсэн үр дүн: - WWW технологи ба бүтцийг ойлгох - Өгөгдсөн шаардлагын дагуу вэб сайтын агуулгын бүтцийг тодорхойлох - Өгөгдсөн шаардлагын дагуу энгийн вэб сайтын дизайн болон бүтцийг хөгжүүлэх - Вэб сайтын агуулга, бүтэц, дизайныг үнэлэх, хэлэлцэх - Вэб хэрэглээ болон вэб портал ашиглах
Арга зүй Танилцуулга, хэлэлцүүлэг, бие даасан болон бүлгийн төсөл, оюутан төвтэй, оролцоонд суурилсан үйл ажиллагаа
G. Интернэт ба сүлжээ
Агуулга: Интернэт ба сүлжээний үндэс; компьютерийн сүлжээний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд; цахим харилцааны ёс зүй; интернэт ба сүлжээ (нууцлал ба хамгаалалт, хувийн нууц, оюуны өмч, интернэт дэх мэдээллийн үнэн зөв байдал гэх мэт); цахим харилцааны хэрэгслэлүүд (цахим шуудан, онлайн уулзалт, хэлэлцүүлэг); интернэтийн үйлчилгээнүүд; хайлтын системүүд; интернэт болон бусад эх үүсвэрээс мэдээллийг хайх зарчим
Сургалтаас гарах үндсэн үр дүн - Интернэт, сүлжээ, цахим харилцааны ёс зүйн асуудлуудыг ойлгох, мөрдөх - Интернэт болон сүлжээг ашиглан хамтран ажиллах - Интернэтийг суралцах үйлд болон харилцааны хэрэгсэл болгон ашиглах - Сүлжээгээр дамжуулан харилцааны олон хэлбэр, аргуудыг тогтоох - Цахим харилцаагаар дамжуулан мэдээллийг солилцох - Интернэтийн үйлчилгээг тохиромжтой байдлаар зөв ашиглах - Интернэт болон бусад эх үүсвэрүүдээс шаардлагатай мэдээллийг хурдан, үр дүнтэйгээр хайх - Сүлжээгээр дамжуулан бусадтай мэдээлэл болон өгөгдлийг хамтран эзэмших
Арга зүй Танилцуулга, хэлэлцүүлэг, оюутан төвтэй, оролцоонд суурилсан үйл ажиллагаа
ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН МХТ-ИЙН ЕРӨНХИЙ ЭРДМИЙН СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХУВИЛБАР ЗАГВАР
Монгол Улсын Боловсролын салбарт МХТ-ийг ашиглах 2010 он хүртэлх үзэл баримтлалд их дээд сургуулиудад МХТ-ийн сургалтыг 3 кредит цагийн багтаамжтайгаар зохион байгуулахаар заасан билээ. МХТ-ийг бусад хичээлд сургалтын хэрэгсэл болгон ашиглах хангалттай нөөц байхгүй өнөө үед МХТ-ийн сургалтын цагийн багтаамж болон агуулгыг ихэсгэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. МХТ-ийн ерөнхий эрдмийн сургалтыг эхний улиралд багтаан 5 кредит цагийн багтаамжтайгаар зохион байгуулах санал дэвшүүлж байна. Санал болгож буй агуулгын загвар нь 32 цагийн лекц, 96 цагийн лабораторийн ажил/семинар буюу нийт 128 цагийн багтаамжтай байна.
Хүснэгт 1 Санал болгож агуулгын хувилбар загвар
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||





