| Сурагч бүрийг сайн багш, сургалтын материалаар хангахын төлөө |
|
|
|
| 2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 07:45 |
|
Тайлбар: Боловсол Суваг Телевиз Технологийн хөгжлийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь төслийг /BTEP/ нэг жилийн хугацаатайгаар хэрэгжүүллээ. Төслийн хэрэгжилт дууссан боловч эцсийн судалгаа нь хараахан гараагүй байгаа бөгөөд 2010 оны 2-р сарын эхээр суурь болон эцсийн харьцуулсан судалгааны үр дүнгийн тайлан гарна. Энэхүү бодлогын хураангуй нь төсөл бөгөөд 2010 оны 2сарын 15нд эцсийн байдлаар боловсруулагдана.
Та энэхүү төслийн талаарх санал, зөвлөгөөгөө
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
цахим хаягаар ирүүлээрэйТовч үгээр: Боловсролын хүртээмжид байгаа ялангуяа хот хөдөөгийн чанарын ялгааг багасгахын тулд “Боловсрол суваг” ТВ орчин үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернэт, гар утсыг ашиглан алсын зайн сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг нэг жилийн турш амжилттай туршлаа. Уг туршилтын хүрээнд теле хичээл явуулдаг туршлагадаа үндэслэн теле хичээлийн агуулгыг Интернэтэд байршуулж, гар утсыг багш сурагчийн хоорондын эргэх холбоонд ашиглав. Ийнхүү технологийн гурван төрлийг ашигласан зайн сургалт болсноороо онцлогтой. Уг туршилтын төслийн судалгааны баг туршилтын үйл ажиллагаанд анализ хийж үр дүнтэй болсон гэж үзээд цаашид үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
Хөндөж буй асуудал Өнөөдөр хүүхэд бүр орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээгээр хангагдаж чадахгүй байна. Өргөн уудам нутаг дэвсгэр, тархан суурьшсан сийрэг хүн ам зэрэг Монгол орны зарим онцлогууд нь боловсролын чанартай үйлчилгээг хүн бүрт хүргэх үйл явцыг амаргүй болгодог. Сайн багш нар нь хотын цөөн хэдэн сургуульд төвлөрч, эсвэл өөр ажил сонгож, тэр бүр хөдөө орон нутагт очиж ажиллах сонирхол багатай байна.
Боловсрол суваг ТВ-ийн санал болгож буй хувилбар ? Энэ хувилбар нь ТЕЛЕВИЗ, ИНТЕРНЕТ, ГАР УТАС-ыг ашиглан сурагчдад чанартай боловсролыг түгээх, хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байна.Телевиз: 1999 оны судалгаанаас үзэхэд айл өрхийн 50-60 орчим хувь нь үзэх зурагттай байсан бол одоо бараг айл бүхэн зурагттай болж цахилгааны эх үүсгүүрийн хүртээмж нэмэгдэж, хөдөө орон нутагт зөөврийн болон нарны эх үүсгүүртэй болж цахилгаан хангамж улам нэмэгдэж байна. Нийт хүн амын 93% нь ТВ-ийг мэдээ мэдээлэл авах гол эх сурвалж хэмээн нэрлэж байна. Монгол хүн өдөрт дунджаар 2 цагийн турш зурагт үздэг, харин 25,9% нь өдөрт дунджаар 5-аас дээш цагийг зурагт үзэхэд зарцуулдаг .
Интернэт: Интернэт холболт маш хурдацтай тархаж байна. 2007 онд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч 34 компани байсан байна. Бүх аймаг интернэтэд холбогдсон төдийгүй зарим сумдууд ч гэсэн холбогдоод байна. Интернэт хэрэглэгчдийн тоо 2001 онд 10,000-15,000 байсан бол 2009 оны байдлаар 49,517 болж нэмэгджээ. Хөдөөгийн ихэнх сургуулиуд компьютерын лабортортой болж интернэтэд холбогджээ.
Гар утас: Гар утас аль хэдийнээ хөгжлөөрөө суурин утсыг ардаа орхижээ. 2009 оны 6-р сарын байдлаар гар утас хэрэглэгчдийн тоо нийт хүн амын 70 гаруй хувь буюу 1,902,344-т хүрсэн байна . Манай улсад одоогоор үүрэн телефоны дөрвөн оператор үйлчилгээ явуулж байна.
Дээрх мэдээллийн гурван технологийн хослолыг алсын зайн сургалтын төсөлд ашигласан бөгөөд эхний туршилтаар 10-р ангийн мэдээлэл зүй, 8-р ангийн англи хэлний хичээлийг заахаар сонгож, төсөлд хөдөө, хотын тус бүр нэг сургуулийг сонгон авч оролцуулсан. Хичээлийг теле хичээл хэлбэрээр нэвтрүүлж, агуулгыг нь веб хуудсанд байрлуулан, гар утсаар сурагч болон багш нар хоорондоо эргэх холбоогоор харьцах боломжийг эхлүүлсэн.
Судалгаа нь тоон ба чанарын гэсэн аргуудыг хослуулан хэрэглэсэн ба a) хоёр хичээлийн тестын шалгалт b) асуулга c) ганцаарчилсан болон бүлгийн хэлэлцүүлгээс бүрдэж байв.
Судалгааны эхний үр дүнгээс дурдвал: 1. Төсөлд хамрагдсан сурагчдын сурлагын үзүүлэлт
Англи хэлний шалгалтын дүнг ажиглахад төсөлд хамрагдсан сурагчдын мэдлэг нэмэгдсэн байна гэдгийг энэ графикаас харж болно. Суурь судалгааны дүнгээс ажиглахад 95,4% нь “F” үнэлгээ авсан бол дөнгөж 2,3% нь “A” болон “D” үнэлгээ авсан байна. Мониторингийн эхний шалгалтанд “F” үнэлгээ авсан сурагчдын тоо 50%-иар буурсан бол хоёрдахь мониторингийн шалгалтанд мөн буурсан байна. Хоёрдахь мониторингийн шалгалтын дүн болон сурагчдын гүйцэтгэл бага зэрэг буурсан нь Алсын зайн сургалтын төсөл бараг гурван долоо хоногийн хугацаатайгаар түр завсарласантай холбоотой гэж үзэж байна. Энэ нь А хүрээний H1N1 гахайн томууны хурдацтай тахлаас шалтгаалан ЗГ-аас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой юм. Үүнээс шалтгаалаад бүх сургууль амарч, Боловсрол Суваг ТВ БСШУЯ-ны албан ёсны хүсэлтийн дагуу албан ёсны сургалтын хичээлүүдийг бэлдэж цацах ажилд орж төслийн хичээлийг түр зогсоосон. Иймээс цаг хугацааны хувьд хоёрдахь мониторинг сургууль дөнгөж орж эхлэхэд авч таарсан.
Энэхүү судалгаанаас сурагчдын гүйцэтгэл мониторингийн эхний судалгаа болон суурь судалгааны шалгалтын дүнгийн хооронд эерэг үзүүлэлт гарсан нь ажиглагдана. “F” үнэлгээ авсан сурагчдын тоо 50%-иар буурч харин “А” үнэлгээ авсан сурагчдын тоо нэмэгдсэн байхын сацуу “B” авсан сурагчдын тоо тогтмол өссөөр байгаа нь ажиглагдсан. Харин нэг болон хоёрдахь мониторингийн шалгалтын дүнгийн судалгаанаас харахад “F” авсан сурагчдын тоо нэмэгдэж, “А” авсан сурагчдын тоо буурсныг А хүрээний H1N1 гахайн томуутай холбон үзэж тайлбарлаж байна
2. Хот болон хөдөөгийн сурагчдын сурлагын амжилт Хөдөөгийн сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэг чадвар хотын сургуулийн сурагчдынхаас доогуур графикааас ажиглагдаж байлаа. Компьютерийн мэдлэгийн түвшний өөрчлөлт /хот, хөдөөгөөр/
Мэдээлэл зүйн хичээлийн мэдлэгээр сумын сургуулийн сурагчид хотын сурагчдаас илүү байгаа нь ажиглагдаж байсан. Хот, хөдөөгийн сурагчдын дүнгийн ялгаатай байдал нь тухайн сургуулийн багш нарын ажилдаа хандах хандлага, сурагчиддаа тавих анхаарал, төслийн багтай хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй холбоотой байгаа нь ажиглалт болон сурагчдын ганцаарчилсан ярилцлагын үр дүнгээс харагдаж байв. Хөдөөгийн сурагчид “F” үнэлгээ авах нь тогтмол буурч байхад хотын сурагчдын хувьд үнэлгээ нь хэлбэлзэлтэй байна.
Алсын зайн сургалтын төслийг хэрэгжүүлснээр сурагчдын зарим ур чадварт ямар нэгэн өөрчлөлт гарсан уу гэсэн асуулгын хариултыг графикт харуулсан байна. Сурагчдын бие дааж ажиллах, өөрийгөө дайчлах чадвар нь тогтмол нэмэгдсэн нь харагдаж байна.. Дараагийн алхамууд? “Технологийн хөгжлийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” төсөл нь үр дүнтэй гэдэг нь батлагдсан:
Түүнчлэн төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал дэвшүүлээд байна. Уг төслийг хэд хэдэн хэлбэрээр хөгжүүлэх боломжтой юм. Жишээлбэл:
“Боловсрол Суваг” телевиз хоёр сургуулийн тус бүр хоёр анги, нийтдээ дөрвөн ангийн хүрээнд уг төслийн анхны туршилтыг хэрэгжүүлсэн. Бид хуримтлуулсан туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан илүү өргөн хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна. Иймээс энэ төслийг нэг сургууль юмуу дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж үр дүнг нь шалган улмаар өргөжүүлэх санал гаргаж байгаа. Хэрэв энэ төслийн цар хүрээ илүү өргөжин амжилттай хэрэгжиж байвал дараагийн шатанд албан ёсны сургалтын нэг хэсгийг энэхүү алсын зайн сургалтын хувилбараар орлуулах асуудлыг авч үзэж болох юм.
Алсын зайн сургалтын төслийг шаардлагатай нөөц дутагдалтай сургуулиудад дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглаж болно. Хэрвээ энэ хувилбараар ажиллавал алсын зайн сургалтын гол чиглэл нь сонгосон хичээлээр гүнзгийрүүлэн суралцах, сурлагаар хоцорч байгаа сурагчдад нэмэлт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгоор хэрэгжүүлж болно.
Аливаа улс орны боловсролын системд албан бус сургалт нь маш чухал юм. Алсын зайн сургалтын энэхүү хувилбарыг сургуулиас гадуурх албан бус төрөл бүрийн сургалт зохион байгуулахад ашиглаж болно. Жишээлбэл сургууль завсардсан сурагчид болоод, мэргэжил олгох сургалт гэх мэт. |





