| Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 02:10 |
Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: Боловсрол Суваг Телевиз Хугацаа: 2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар Yндэслэл: Төслийн үндсэн зорилго нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ялангуяа хичээлийн чанартай материал, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж буй хөдөө орон нутгийн сурагчдын хэрэгцээг хангахад оршино. Өнөөдөр хүүхэд бүр орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээгээр хангагдаж чадахгүй байна. Боловсролын үйлчилгээний ялгаатай байдал нь хот болон хөдөөгийн хөгжлийн ялгааг улам ихэсгэж байна.
Боловсролын хүртээмжийн энэхүү ялгааг багасгахын тулд төслийн хүрээнд орчин үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернет, гар утсыг ашиглан алсын зайн сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг туршина. Боловсрол суваг ТВ уг төслийн хүрээнд өөрийн туршлагадаа үндэслэн теле хичээлийн агуулгыг Интернэтэд байрлуулж, гар утсыг багш сурагчдын хоорондох эргэх холбоонд ашиглана. Энэхүү төслийн онцлог нь технологийн гурван төрлийг ашиглан зайн сургалт явуулах явдал юм.
Cудалгааны зорилго: Технологийн олон хэлбэрийг хослуулсан зайн сургалтаар өндөр чадвар бүхий багшийн заасан хичээлийг Монгол орон даяар сурагчдын хүртээл болгох туршилтын төсөлд дүн шинжилгээ хийх явдал юм.
ЗОРИЛТУУД:
Төслөөс гарах үр дүн:
Төслөөс гарах бүтээгдэхүүн:
Харилцах хаяг: Төслийн удирдагч: О. Отгонжаргал Хөгжлийн албаны дарга, Боловсрол суваг ТВ Утас: (976 11) 300710 Факс: (976 11) 300710 И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Вэб: www.el.edutv.mn |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 02:42 |





Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: 
ene tusliig bi huviasaa ih sonirhoj baina. tehnologiin shinechleliin erin uyed bid ali boloh iim tusliig sain heregjuuleh heregtei gej bodoj baina. tusold hamrah huuhdiig, surguuliig ch yumuu yaj songoj baigaa talaar medeelel ugoh bolmjtoi yu? uuriin usson sumiin surguuliig hugjuulehed hamtran ajillah boloj her baigaag sudlah gesen yuma.