slide

Судалгааны өгүүлэл

Татаж авах   BTEP...

Дэлгэрэнгүй

slide

Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж

Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: Боловсрол Суваг Телевиз Хугацаа: 2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар Yндэслэл: Төслийн үндсэн зорилго нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ялангуяа хичээлийн чанартай материал, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж буй хөдөө орон нутгийн сурагчдын хэрэгцээг хангахад оршино. Өнөөдөр хүүхэд бүр орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээгээр хангагдаж чадахгүй...

Дэлгэрэнгүй

Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 02:10
Хэрэгжүүлэгч байгууллагын нэр:
Боловсрол Суваг Телевиз

Хугацаа: 2009 оны 1-р сараас 2010 оны 1-р сар

Yндэслэл:

Төслийн үндсэн зорилго нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ялангуяа хичээлийн чанартай материал, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж буй хөдөө орон нутгийн сурагчдын хэрэгцээг хангахад оршино. Өнөөдөр хүүхэд бүр орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээгээр хангагдаж чадахгүй байна. Боловсролын үйлчилгээний ялгаатай байдал нь хот болон хөдөөгийн хөгжлийн ялгааг улам ихэсгэж байна.

Боловсролын хүртээмжийн энэхүү ялгааг багасгахын тулд  төслийн хүрээнд орчин үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернет, гар утсыг ашиглан алсын зайн сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг туршина. Боловсрол суваг ТВ уг төслийн хүрээнд өөрийн туршлагадаа үндэслэн теле хичээлийн агуулгыг Интернэтэд байрлуулж, гар утсыг багш сурагчдын хоорондох эргэх холбоонд ашиглана. Энэхүү төслийн онцлог нь технологийн гурван төрлийг ашиглан зайн сургалт явуулах явдал юм.