|
Гоо сайхны бvтээгдэхvvнvvд бvгд хортой |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 04:36 |
|
-Гоо сайхны бvхий л бvтээгдэхvvн эрvvл мэндийг аажмаар хордуулдаг болохыг барууны эрдэмтэд тогтоосон гэнэ. Их Британи, Америкийн эрдэмтэд, орчин vеийн эмэгтэйчvvд олон тєрлийн гоо сайхны бvтээгдэхvvн тогтмол хэрэглэснээрээ бие махбодио аажмаар хордуулан, мєхєлд хvргэж буйг анхааруулжээ. Гоо сайхны бvтээгдэхvvнд агуулагддаг элдэв химийн бодисууд бидний арьс, бие махбодид хуримтлагдсаар байдаг гэнэ. Бараг бvхий л тєрлийн шампунь, vc хэлбэржvvлэгч бvтээгдэхvvнvvд, vсний будаг, биеийн шингэн саван, биеийн тос, vнэр дарагч, уруулын будаг, хумсны будаг зэрэг тєрєл бvрийн гоо сайхны бvтээгдэхvvн бие махбодийн " чимээгvй алуурчин" гэдэгт мэргэжилтнууд итгэлтэй байгаа аж. Энэ аюулд зєвхєн эмэгтэйчvvд голдуу єртєх нь ойлгомжтой. Учир нь эрчvvд гоо сайхны элдэв бvтээгдэхvvн харьцангуй бага хэрэглэдэг. Химийн бодисууд багтраа, салст бvрхэвчийн vрэвсэл, хорт хавдрын эхлэлийг тавих бvрэн боломжтой байдаг. Тиймээс хэрэглэгчид найдвартай vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvнийг сонгохын зэрэгцээ тогтмол хэрэглээнээс татгалзах нь зvйтэй аж. Тухайлбал, Их Британийн Кильскийн их сургуулийн эрдэмтэд vнэр дарагч шvршигчид агуулагддаг алюминий бодис хєхний хорт хавдар хоёр холбоотой болохыг тогтоосон гэнэ. Гэтэл бараг бvхий л vнэр дарагч шvршигч болон суганы хєлс дарагчийн найрлагад уг бодис ордог байна. Биеийн vнэр дарагч шvршигч /дезодорант/-ийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчvvдийн сvvний булчирхайн эдэнд уг бодис хуримтлагдсаар байдаг ажээ. "Алюминий, хорт хавдар хоёр холбоотойг батлан vзvvлэх шууд нотолгоо байхгvй ч холбоотой гэж хэлж болно. Бид энэ талын судалгааны ажил явуулан бараг тогтоогоод байгаа. Цаашид судалгаагаа vргэлжлvvлнэ. Ямар ч тохиолдолд байгалийн гаралтай, цэвэр гоо сайхны бvтээгдэхvvн сонгох нь зvйтэй" гэж доктор Крис Эксли тайлбарлажээ. Гэр бvлийн сонин
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 04:40 |