Төслийн хаалтын хурал болж өнгөрлөө. PDF Хэвлэх И-мэйл

2010 оны 12-р сарын 08-нд Пума зочид буудлын хурлын танхимд "Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх " төслийн  хурал боллоо.
Уг хуралд Монгол улсын Нийслэлийн Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүрэг, томоохон эмнэлэгүүдийн сэтгэл зүйчид, эмч   нарын нийт 41 төлөөлөгчдөд оролцож,
төслийн ажилд асуулт хариулт тавин дүгнэлт хийлээ.

Уулзалтын хөтөлбөрийн дагуу:
Цаг   Үйл ажиллагаа
15.00-15.30 Төслийн тухай танилцуулах
15.30-16.00 Суурь судалгааны үр дүнгээс
16.20-16.50 Интервенци судалгааны дүнгээс
16.50-17.20 Бодлогын зөвлөмж
17.20-17.30 Хаалтын үйл ажиллагаа
17.30-19.00 Оройн зоог
хурлын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Төслийн багийхан "Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн онлайн үйлчилгээ" судалгааны төслийн тайлангийн хуралд Монгол улсын Мэдээлэл Харилцааны Технологийн салбарын бодлого, дэд бүтэц, шинэтгэл, чадавхийг бэхжүүлэх; Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгардаг сэтгэл зүйн асуудлууд; Онлайн үйлчилгээний загвар ба мэдээллийн технологийн дэвшлийн тухай мөн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд, сургалтын хөтөлбөр, гарын авлага, практикт нэвтрүүлсэн ажил, олон нийтэд чиглэсэн ажил, чадавхи бэхжүүлэх чиглэлээр  төслөөс гарсан үр дүнг тайлагнан ярилцсан юм.


Түүнчлэн Эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Эмч, сувилагчдын ажлын  байран дахь стресс, түүнд нөлөөлөх нийгэм сэтгэл зүйн хуучин зүйл болон ажлаас халшрах шинж, сэтгэл гутрал хоорондын хамаарал" суурь судалгааны тайлан, "Эмч, сувилагчдад зориулсан сэтгэл зүйн онлайн үйлчилгээний үр дүнтэй байдлыг судалсан интервенци" судалгааны тайланг ярилцсан нь энэхүү
төслийн үр дүн биелэлээ олсон сайн ажил болсныг ирсэн зочид төлөөлөгчдөд харуулсан юм.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy