Megamongolia-Dream IT төсөл: Дэд төсөл 1 ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭ PDF Хэвлэх И-мэйл

 

Төслийн ерөнхий зорилт:

Улаанбаатар хотын эмч, сувилагч нарт зориулсан сэтгэл зүйн онлайн хэлбэрийн үйлчилгээний үр дүнтэй байдлыг судлах

Үндэслэл:


Олон улсын туршлагаас харахад:

* Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сэтгэл зүйн таатай бус үзэгдлийн түвшин өндөр байдаг,

* Мэргэшил болгонд харилцан адилгүй байдаг,

* Сэтгэл зүйн үйлчилгээний онлайн хэлбэр эрчимтэй хөгжиж байна.

 

Харин манай орны хувьд:

* Эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамгийн их стресст өртөх магадлалтай салбараар тооцогддог,

* Эмч, сувилагчдын ажлын ачаалал жигд бус,

* Цалин урамшууллын байдал нь ЗЗЭЗ-ийн өнөөгийн нөхцөлд нийцээгүй,

* Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн үзэгдлийг судалсан судалгаа одоогоор хомс.


Зорилтууд:

1. Эмч, сувилагчдын сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгцээг судлан, асуудалд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх,

2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн онлайн хэлбэрийн үйлчилгээний загварыг боловсруулах, турших,

3. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн онлайн хэлбэрийн үйлчилгээний загварын үр дүнг харьцуулан судлах.

 

Хийгдсэн ажлууд:

1. Улаанбаатар хотын 10 эмнэлэгийн /УКТЭ, ЭНЭШТ, ШУКТЭ, КНАГ, Хавдар Судлалын Төв, ЧД ЭМН, БГД ЭМН, БЗД ЭМН, БЗД ЭМН, Ачтан эмнэлэг/ 2,3 шатлалын нийт 400 эмч, сувилагчдаас Ажлын байрны стрессийн суурь судалгаа хийгдсэн.

2. Эмч, сувилагч нарт зориулсан www.setgel.mn сайтыг бүтээв.

3. Сэтгэл зүйн онлайн болон нүүр тулсан зөвлөгөөг хүргэж эхлээд байна.

 

Дэлгэрэнгүй:

 

Суурь судалгаа

Судалгааны зорилго.

Эмч сувилагчдын ажлын байрны стрессийн түвшин доорх 3 түвшинд судлах.Үүнд:

 

1. Ажлаас халшрах хам шинж /АХХШ/,

2. Сэтгэл гутралын шинж,

3. Ажлаас авах сэтгэл ханамж.

 

Судалгааны үр дүн.

1.    Үндсэн мэдээлэл

 

Мэргэжил: 45,9% нь Эмч,  54,1% нь сувилагч.

Боловсролын түвшин: 66,2% нь Дээд, нь 33,8% Тусгай ба дунд боловсролтой.

Ажилладаг хэсэг: 72,6% нь Тасагт, 23,5% нь Амбулаторт.

Ажилласан жилийн дундаж: 15,1 жил.

Дундаж нас: 37,5 нас.

Өрхийн дундаж орлого: 143,129+/-74,630₮.

2.    Ажлаас халшрах хам шинж

 

Хувь хүнтэй холбоотой АХХШ-тэй хүмүүс: 50,3% /Ээлжийн ажилтай хүмүүс илүү өртөж байна/

Үйлчлүүлэгчтэй холбоотой АХХШ-тэй хүмүүс: 35,3% /Өвчтөний тоо ихсэх тусам АХХШ өндөр байна/

3.    Сэтгэл гутрал түвшин

Нас залуужих тусам АХХШ-ийн түвшин өндөр байна /графикаар үзүүлэв/.

4.    Ажлаас авах сэтгэл ханамж

Хөдөлмөр урамшууллын үзүүлэлт /хүснэгтээр үзүүлэв/

 

Сэтгэл гутрал

ЭМ–ээ сөргөөр үнэлэх

Хувь хүнтэй холбоотой АХХШ

Ажилтай холбоотой АХХШ

Үйлчлүүлэгчтэй холбоотой хам шинж

Хөд.урам, тэнцвэртэй

36.9

5.4

39.7

40.7

21.8

Хөд.урам тэнцвэргүй

95.9

14.8

74.1

85.2

55.6

Сэтгэл ханамжтай

35.8

5.1

40.4

39.5

24.6

Сэтгэл ханамжгүй

68.5

11.7

55.0

73.3

26.7

 

Судалгааны дүгнэлт

Судалгаанд оролцсон УБ хотын 2-3 –р шатлалын эмч, эмнэлэгийн мэргэжилтэнүүдийн дунд сэтгэл гутралын түвшин нас болон ажилласан жилээс хамааран харилцан адилгүй байна.

Ажлаас халшрах үзэгдэл нь мөн насны бүлэгтэй илүү холбоотой бөгөөд хувь хүн болон ажилтай холбоотой хэлбэр илүү их илэрсэн.

Ажилдаа зориулсан хүчин чармайлт, авсан урамшуулал хоёрын тэнцвэргүй харьцаанд байгаа хүмүүсийн ихэнхид нь сэтгэл гутрал, сэтгэл ханамж, ажлаас халшрах хам шинж түгээмэл байна.

ВЭБ САЙТ /WWW.SETGEL.MN/

 

 

 

1.    Үндсэн мэдээл:


Одоогоор тус сайт нь 328 эмч, сувилагчдаас бүрдсэн зорилтод бүлгийн гишүүд, 315 жирийн гишүүдтэй байна.

Сайтын хандалт 2010.03.30-ны байдлаар 93295 байна.

2.    Сайтны цэсэнд:


Сэтгэл зүйн болон эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, нийтлэлүүд,

Сэтгэл зүйн тест,

Сэтгэл зүйн тайлбар толь,

Сэтгэл зүйн онлайн сургалт,

Релакс тоглоом, зураг, дууны сан.

3.    Хэрэглэгчдийн боломжууд:


Сэтгэл зүйн болон эрүүл мэндийн талаарх мэдлэгээ тэлэх,

Сэтгэл санааны байдлаа тайвшруулах дуу хөгжим, зураг татаж авах,

Стресс болон ажлын байрны стрессийн хичээлийг бие даан судлах,

Зорилтод бүлгийн хүмүүс онлайн хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөө авах.

ТА ӨӨРӨӨ ЭНЭХҮҮ САЙТАНД ЗОЧЛООД ҮЗЭЭРЭЙ! www.setgel.mn


СЭТГЭЛ ЗҮЙН ИНТЕРВЕНЦИ


1.    Сэтгэл зүйн сургалт

 

 

 

 

 

  • Сургалтын сэдэв: “Стресс, ажлын байрны стресс, тэдгээрийг бууруулах нь”.
  • Одоогийн байдлаар нийт 252 хүнд сургалт хийхээс 150 хүн хамрагдаад байна.
  • 2.    Сэтгэл зүйн зөвлөгөө
  • 2010 оны 4 сарын 1-нээс эхлэн Зорилтод бүлгийн хүмүүстээ сэтгэл зүйн онлайн ба нүүр тулсан зөвлөгөөгөө хүргэж эхэлнэ.

 

 

 

ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ МАТЕРИАЛУУД СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДСЭН БАЙДАЛ

 

 

Conference proceedings

1. Ariunsanaa B, Sugarmaa M, Saranchuluun O, Huderchuluun N, Khandsuren Kh, Enkhjargal Ts, Purevdavaa G. Does online counseling help the helping professionals?. Abstract accepted for Med-E-Tel The International eHealth, Telemedicine, and Health ICT Forum for education, networking and business. 6-8 Apr. 2011.pp-97

2. Sugarmaa M., Ariunsanaa B., Saranchuluun O., Khuderchuluun., Lkhagvasuren Ts. Psychosocial work stress is as predictor of well being: A cross-sectional study among Mongolian health professionals using ERI model. Conference proceedings of Asian Congress of Psychosomatic Medicine. 2010. Beijing. p.45

3. Otgon, S., Bagaajav, A., Myagmarjav, M., Nanjid, Kh., & Gombo, D. Burnout and depression among doctors and nurses in Ulaanbaatar, Mongolia. A poster presentation. Social justice: APHA 138th annual meeting. Denver, USA. Nov, 6-11. 2010

4. Ariunsanaa B, Sugarmaa M, Saranchuluun O. Job stress and burnout, related factors. Symposium proceedings of 85th Anniversary of First Clinical Hospital. p-49

5. Ariunsanaa B, Sugarmaa M, Khuderchuluun N, Saranchuluun O. Burnout and its associated factors among doctors and nurses of Ulaanbaatar. Conference proceedings of Annual Scientific Symposium “Erdmiin Chuulgan” of Health Sciences University. Apr, 2010. p-12 (in Mongolian)

Papers

1. Ariunsanaa B, Sugarmaa M, Khuderchuluun N, Saranchuluun O, Khandsuren Kh, Enkhjargal Ts. (2011). Does online counseling help the helping professional?. Global telemedicine and ehealth updates. 4, 221-225

http://www.medetel.lu/index.php?rub=knowledge_resources&page=2011


2. Ariunsanaa B, Sugarmaa M, Khuderchuluun N, Saranchuluun O, Chae, Y.M. Burnout and job stress among Mongolian doctors and nurses. Journal of Industrial Health. Notification of acceptance 5th April, 2011. ISSN: 00198366.

http://lib.bioinfo.pl/auid:18421932

 

 

Сэтгэгдэл (2)

coach outlet
1Riroroko, who was aafter Louis Vuitton Pursesthe last king of Rapa Nui — a.k.a. Easter Island Gucci Belts was allegedly murdered, his bespectacled, octogenarian grandson
coach outlet , March 30, 2012
Coach Outlet
In the 1970sCoach Outlet
Mr. Wicker, whose status as a columnist putChanel Handbags
Coach Outlet , November 26, 2011

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy