Jun 12
2010

Амьдрах урлагийн Стресс менежментийн хөтөлбөр Чад улсад үүрэг гүйцэтгэх Энхийг дэмжих ажиллагааны бие бүрэлдхүүнд оров.

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

                                                          Амьдрах урлаг олон улсын байгууллагын салбар Монголын Амьдрах урлаг ТТБ-ын багш нар 2010 оны 6-р сарын 4-нөөс 7 хооронд Таван толгойд бэлтгэлд гарсан Чад улсад үүрэг гүйцэтгэх Энхийг дэмжих ажиллагааны бие бүрэлдхүүнд Амьсгалаар анагаах тусгай хөтөлбөрийг явуулж дуусгав. Энэхүү стресс менежментийн сургалтыг Зэвсэгт хүчний …дугаар ангийн сургалтын зааланд болсон бөгөөд дотоодын цэрэг, орон нутгийн Зэвсэгт хүчний олон салбар ангиас нийт 250 цэрэг офицероос 116 цэрэг офицер бие бүрэлдхүүн хамрагдлаа.  

 

            Энэ эрчимжүүлсэн сургалтын зорилго нь ажиллагааны явцад үүсэх стресс ядаргааг амьсгалын янз бүрийн техникээр тайлж сэтгэлийн эрч хүчийг өгөх замаар бие бялдар, сэтгэл санаа, оюун ухаан, ой ухааны түвшнүүдийг эрүүл саруул ажиллуулахад чиглэгдсэн бөгөөд урьд өмнө Ирак, Вьтнамд алба хааж байсан Америкийн зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний сургалтын хөтөлбөрт орсон стресийн эсрэг эрчимжүүлсэн хөтөлбөр бөгөөд Монголд анх удаагаа ЗХЖШ-ийн дэмжлэгтэйгээр энэ сургалтыг заагдсан хугацаанд багтаан явуулж дуусгав.

Jun 02
2010

Эрэгтэйчүүд бөгөөд эмэгтэйчүүд

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Сайн байцгаана уу залуус

 

Би 6 сарын 1 нд Дэнжийн 1000-аас 3 хороолол руу алхаллаа. Тэгээд зам даа тав зургаан согтуу залуустай гудамжны өнцөг, замын хажууд хэвтэж унан тусан байхтай тааралдаад тэгээд яагаад ч юм орчуулсан жоорноос нэг юм олоод тавьмаар санагдлаа.

Apr 07
2010

Аюурведа ба Амьсгал

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

"Амьдрах урлаг" бясалгал Аюурведийн йог, бариа, гэх зэргээр хүний бие хэл сэтгэлд нөлөөлөх хүрээгээ илүү өргөжүүлж байгаа билээ. Бид энэ удаа "Аюурвед хийгээд амьсгалын тухай Шри Шри Рави Шанкарын лекцээс та бүхэнд танилцуулж байна.

Аюурвед ба амьсгал. Энэ бол манай өнөөдрийн хичээлийн нэр. Амьдрал оршино, хөгжинө, өөрийгөө илэрхийлнэ, тэгээд бөхөж унтарна гэсэн дөрвөн тодорхойлогч онцлог шинжтэй. Амьдралын оршихуй, хөгжихуй, илэрхийлэхүй, бөхөхүй нь хий, ус, шороо.гал, огторгуй гэсэн таван махбодийн ойлголттой нягт холбоотой.

Амьдралыг судалдаг шинжлэх ухааныг Аюурвед гэдэг. Вед гэдэг мэдлэг , мэдэх хүслэн гэсэн утгатай. Аюур нь амьдрал гэсэн үг. Аюурведэд амьдралыг тусгаарлагдмал, баригдмал гэж үздэггүй. Оршихуй бол салангид, баригдмал зүйл ч бус. Оршихуй бол яруу урсгал юм. Орчлон ертөнцийг бүрдүүлдэг таван махбод нэг нэгэндээ урсан орж, шилжин хөгжиж байдаг. Махбод болгон бусад махбодынхаа чанарыг өөртөө агуулж буй. Аюурвед амьдралыг цогц байр сууринаас авч үздэг.

Амьдралын хамгийн нарийн махбод бол орон зай агаад түүнээс оюун ухаан бүтнэ. Яс чөмөг, арьс нь хамгийн бүдүүн махбод болох шорооноос бүтнэ. Эдгээр нь хий, шар, бадгана / вата,питта, капа/ гэсэн гурван дошад хуваагдана. Өвчин илрэхээс өмнө оюун бодлын хэлбрээр, түүний хамгийн нарийн дуу авианы хэлбрээр үүсдэг. Дараа нь гэрлээр буюу гэрлэн бие/ аура /-д илэрнэ. Тэгээд эцэст нь махан биед өвчин тодорно. Эхэндээ хөнгөн шинжтэй хялбар аргаар арилгаж болохуйц мэдрэмжээр илэрч байснаа эмийн эмчилгээ хийхдээ тулдаг илүү бүдүүн хэлбэрт шилжинэ.

Та үнэр анхилуун аргаар, гэрлээр өвчинд нөлөөлөн эмчилдэг тухай сонссон байх. Энэ бол урьдчилан сэргийлэх анхны арга хэмжээ. Анхилуун үнэрээр амьсгалж өвчнийг даамжирахаас өмнө зогсоож болно.

Аюурведийн цогц аргад биеийн болон амьсгалын дасгал,бясалгал гурав багтдаг. Амьсгал нь амьдрал гэсэнтэй утга нэг юм.Бидний амьдрал бол амьсгал. Амьсгал бол амьдрал. Хамгийн энгийн жишээгээр бол амьгүй хүн амьсгалахгүй. Амьсгал , доша хоёр хоорондоо ямар холбоотой байдаг вэ? гэдэг их сонирхолтой. Хий, шар, бадгана гэсэн энэ гурван доша нь биеийн тодорхой хэсэгт илүүтэй оршино. Тухайлбал хий их биеийн доод хэсэгт давамгайлан оршдог. Ходоод гэдэс дүүрэх, үе мөчний өвдөлт бүгд хийтэй холбоотой. Бадгана биеийн дунд хэсэгт үйлчилэн оршино. Ханиад / Англиар ханиад гэдэг үгийг каф гэдэг. Кафа / бадгана/ дошатай төстэй хэлдэг. орч./ гэдэг үг үүнээс гаралтай ч байж болзошгүй. Учир нь эд хоорондоо холбоотой. Шар нь толгой дээд хэсэгт түлхүү нөлөөлж оршино. Цухалдан уурлах нь шарын шинж. Хий, шар, бадгана ийнхүү биеийн гурван хэсэгт зонхилон орших ажгу. Энэ гурван дошад гурван шатлалт пранаяма хэмээх йогийн амьсгалын дасгал нөлөөлж чадна. Дасгал бүр биеийн доод, дунд, дээд хэсэгт зориулагдсан онцлогтой. Та гурван шатлалт пранаяма хийж байхдаа гурван доша тэнцвэржиж, таны биед ямар нэг юм өөрчлөгдөж байгааг, өөрийгөө арай өөр, илүү тайван болсноо мэдэрдэгийн учир энэ. Дасгал хийхдээ эхэндээ залхуурахыг үгүйсгэх юун. Хийн хийсээр та тодорхой хэмнэлд орж огт өөр хүн болох болно.

Бие төдийгүй хуруунд .долоовор хуруу-бадгана, дунд хуруу-хий, ядам хуруу - шар гэх зэргээр давамгайлан орших нь бий. Хурууны чагж дасгал биеийг эрүүлжүүлдэг учир ч үүнтэй холбоотой.

Бие махбодоо хэрхэн эрүүлжүүлэх вэ?
Эхлээд огторгуй махбодитойгоо ажиллах. Энэ бол оюун ухааны бие. Оюун ухаан өчнөөн олон янзын бодолд автан багтаж ядаж байваас эсэргүүцэл төдийчинээ сулхан байнаа гэсэн үг. Энэ маань өвчин үүсэх суурь болно. Хэрэв ухаан саруул, уужуу тайван,бясалгалын таатай байдлыг мэдэрч чадаж байвал өвчин эсэргүүцэх чадвар гаргууд сайжирна. Яагаад гэвэл оюун ухаан биеэ өвдөхийг зөвшөөрдөггүй гэсэн үг. Ингэж эн түрүүнд оюун ухаанаа тайвшируул.
Дараа нь... хий махбод- амьсгалд анхаарлаа хандуул. Анхилуун үнэрээр эмчлэх арга хэрэглэж болно. Гэрэл, өнгөөр эмчлэх арга бас орно. Гэрлэн биеийн зураг авагч эмч нар шархлаа, чихрийн шижин, өмөн үү зэрэг өвчнийг илрэхээс зургаан сарын өмнө гэрлэн биед толбо гарсан байхыг тогтоосон байсан. Прана буюу амьдралын энергээр, амьсгалаар энергээ нэмснээр гэрлэн биеэ цэвэрлэж, өвчнөөс сэргийлж болох нь байна !!!

Йога гэдэг маань энэ л байгаа юм. Йогийн гол зорилго золгүй байдлыг гарахаас өмнө зогсооход оршино. Патанджалийн - Йога -сударт " Йогийн зорилго юунд байдаг вэ гэвэл үрийг соёолж ургахаас өмнө шатаах. Өөрөөр хэлбэл золгүй байдлыг гарахаас өмнө зогсоох явдал мөн " гэсэн бий.

Дараа нь ... усан махбод. Хүний биеийн 70-аас илүү хувь ус. Усан мацгаар биеэ цэвэрлэж болно. Үүнд ургамлын гаралтай эм тан багтана. Өөр юу ч тус болохоо больсон үедээ л эм, мэс заслын арга хэрэглэнэ.

Бидний амьсгалд олон нууц бий. Сэтгэл хөдлөл болгон тодорхой амьсгалын хэмнэлтэй. Хэмнэл болгон физик түвшинд биед нөлөөлнө. Биеийн түвшинд гарч буй мэдрэмж болон оюун бодлын төлөв байдлын хооронд бий болдог хүчтэй харилцан хамаарлаа ажиглахыг бясалгал гэж болно. Үүнийг л ухааран ойлгож, судлахыг бясалгал гэдэг юм.

Жаргалтай байхдаа та юу мэдэрдэг вэ? Жаргалтай байх үеийг ажиглаваас оюун ухаан, ухамсар тэлж буйг мэдэрнэ. Харин жаргалгүй үес агших мэдрэмж төрдөг. Та хөвчирсөн утас мэт болж.дотроо ядарсан хүчилсэн байдалтай байгаагаа мэдрэнэ. Энэ бол агшилт. Ухамсар агшдаг. Үүнийг л гунигтай, зол жаргалгүй гэж хэлээд байгаа хэрэг. Тэлж буй зүйлийг танин мэдэхийг мэдлэг гэдэг. Бидний биед чухам юу тэлээд, юу агшаад , жаргалтай жаргалгүйг мэдрээд байдаг юм бол?

Нэг минутанд бид 17 удаа амьсгалаа авч гаргадаг. 16-17 удаа. Цагаа хараад тоолоод үз. Энэ нь бидний амьдралд хийдэг анхны бөгөөд эцсийн үйлдэл. Яагаад ?

Энэ ертөнцөд ирэхдээ бид нэг их урт амьсгал аваад уйлж эхэлсэн. ...Амьсгалаад, уйлсан... Амьсгалаа гаргаад бусдыг уйлуулах нь амьдралдаа хийх хамгийн эцсийн үйлдэл. Энэ хооронд бидний амьдрал маань урсан өнгөрдөг ажгу.

Анхаарлаа ийн хандуулаад ажиглаваас хүн минутанд 16-17 удаа амьсгалдгийг мэдэж болно. Сэтгэл зовсон үед амьсгалын тоо 20 хүрдэг. Харин маш ууртай үед 25 удаа амьсгалах хөдөлгөөн хийнэ. Тайван жаргалтай үедээ 10 удаа, баясалгалын үед 2 юмуу 3 удаа амьсгалдаг. Гүн бясалгал л амьсгалыг ийм түвшинд хүргэж чадна. Нэг настай хүүхдийн амьсгал хичнээн жигдхэн байгааг та ажиглаад гайхах болно. Тэдний амьсгал маш гүн. Амьсгал авахад нь гэдэс түмбийж, гаргахад нь татагдана. Ийн таны ухаан хурц, ажигч байх аваас эргэн тойрноо, байгаль, хүүхэд хүнийг ажигласнаар олон зүйлийг мэдэх болно. Харамсалтай таны оюун ухаан амсхийх ч завгүй учраас энэ бүхнийг анзаарч ажигладаггүй. Тэгэхдээ ингэж сурах хэрэгтэй.

Иога, йогийн асана. Зургаан сартай хүүхэд нуруун дээрээ хэвтэн хөлөө өргөж хооронд нь цохидог. Тэгэхдээ толгойгоо өндийлгөсөн байгааг ажиглаж болно. Энэ нь таны элдэв төхөөрөмж ашиглан хийдэг дасгалтай бараг адил. Хүүхэд мөр толгойгоо өргөн гараа хөдөлгөж байснаа түрүүлгээ харан хэвтэж наж могойн байрлалд ордог. Энэ нь йогийн асаны/ дасгал/ хоёр дахь байрлал. Дараа нь тонгойж нэг гараа газарт тулж нөгөө гараа өргөн гурвалжин байрлалд орно.

Унтаж буй хүүхэд эрхий, долоовор хуруугаа нийлүүлсэн ийм мудра/ чагж/-хийж байгааг та ажигласан биз.

Эрхий долоовор хуруугаа нийлүүлэн гурван хуруугаа сулхан атгаж хоёр дахь мудраг хийдэг. Тамир тэнхээтэй болж хөлд орохоороо эрхий хуруугаа гозойлгон бусад дөрвөн хуруугаа сул атгадаг. Хаанахын ч хүүхэд бүгд ижилхэн ийм буй.

Эдгээр нь бие, оюун ухаан, амьсгалыг тэнцвэржүүлдэг шидтэй. Аюурвед нь бие, оюун ухаан, амьсгалыг цогцоор нь авч үздэг. Бие, оюун ухаан, сүнс гэж нэрлэж ч болно. Таатай мэдрэмж төрөхөд анхаарал тань хамрын үзүүрт төвлөрсөн байгааг ажиглаж болно. Унэрлэхүй таашаал хоёр хоорондоо маш нарийн холбоотой. Амтлахуй, үнэрлэхүй секс гурав ч бас уялддаг. Аливаа тааламжтай мэдрэмж гол төлөв хамрын үзүүрт төвлөрч амьсгалын тодорхой хэмнэлтэй байдаг учиртай.

Та бүхэнд асуулт байна уу?
Биед буй хорын 90 хувь нь амьсгалаар ялгардаг гэдэг?

Тиймээ. Бие дэх хорын 90 хувь амьсгалаар гадагшилдаг. Гэвч бид уушгиныхаа чадавхийн 30 хувийг л ашигладаг. Бид төдийлөн зөв амьсгалж чаддаггүйгээс тэр. Тиймээс зүгээр амьсгалахаасаа хэмнэлтэй амьсгалж сурах нь нэн чухал. Оюун ухааныг бөмболөгтэй зүйрлэвэл амьсгал нь бөмбөлгийг уясан уяатай төстэй. Оюун ухаанаа дээшлүүлэхийн тул амьсгал илүү урт байх ёстой. Амьсгалдаа илүү анхаар гэсэн үг. Тэгвэл та өөрийгөө илүү их жаргалтай, илүү ариун болсноо мэдэрнэ.

Амьсгалаа өөр өөр хэмнэлээр, өнгөц гүн янз бүрээр авч, гаргаж, зөв амьсгалж сурах тусам бидний амьсгал бараг мэдэгдэхээ больж, бидэнд огт сонсогдохгүй мэдэгдэх төдий л болно. Тиймээ. Та амьсгалаа сонсож бас чадна. Маш зөөлхөн дуу чимээ бий.

Амьсгалж байхдаа амьсгалаа сонсоно гэдэг бол бясалгалын бэлтгэл мөн. Бясалгахаасаа өмнө ужжай болон бусад амьсгалын дасгал хийдэг. Дараа нь бясалгана. Энэ үедээ та бүгдийг зөнгөөр нь орхи.

Мудра /чагж/ яагаад хүпий физиологид, энергийн биед нөлөөлдөг байнаа?

-Хүний бие цахилгаан статик орон болохоороо л тэр. Хүний оюун ухаан цахилгаан энергийн импульс шүү дээ. Таныг чимхэхэд та өвдөлтийг яаж мэдэрдэг вэ?

Мэдрэлийн эсээр импульс дамжиж, таны биед ямар нэг мэдрэмж бий болно. Тэгээд та өвдөж байгаагаа мэдэрдэг. Чагж хийхэд ч гэсэн та мөн үүн шиг прана, энерги цахилгаан гүйж байгааг мэдэрнэ.

Шри шри Рави Шанкарын лекцээс та бүхэнд хүргэлээ.

Feb 25
2010

Оюун санаа áà ñýòãýöèéí эрүүл мэнд судлал: түүний нийтлэг зорилт

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Шðè Øðè Ðàâè Øàíêàð Íüþ-Éîðê õîòûí Àìåðèêèéí ñýòãýöèéí ºâ÷èí ñóäëàëûí õîëáîîíû õóðàëä 2004 îíû Îëîí Óëñûí Ëåêòîðîîð óðèãäàí îðîëöîâ.

2004 îíû 5 äóãààð ñàðûí 3-íä Æàâèöûí õóðëûí òàíõèìä Øðè Øðè óõàìñàðûí òºðºëõ ÷àíàðûí òàëààð ñýòãýëä òîäõîí, ìàø ºâºðìºö “Оюун санаа áà ñýòãýöèéí эрүүл мэнд судлал, ò¿¿íèé íèéòëýã çîðèëò” ñýäâýýð 1500 îð÷èì ñýòãýöèéí ýð¿¿ë ìýíä судлалын эмч ìýðãýæèëòýí íàðò õàíäсан ¿ãèéã ýíä òîëèóëàí õ¿ðãýâ.

“Õàìðûí нүхээр îðîõ àìüñãàëààð ìàø îëîí ç¿éëèéã íýýæ áîëîõ áºãººä ó÷èð íü àìüñãàë áîë ñýòãýë, ñýòãýëèéí õºäëºë, ñýðýë ìýäðýìæèéí õîîðîíä õîëáîäîã ã¿¿ð þì.

Áè ýíä äºðâºí òàëò àñóóäëûã õºíäºõ áºãººä ýíý òàëààð óðä íü Áóðõàí Áóääà áàñ òàéëáàð ºã÷ áàéñàí.

Ñýòãýëèéí õàðèëöàí àäèëã¿é õºäëºë íü áèåèéí òóõàéí íýã õýñýã äýýð ¿¿ñýæ (òóõàéëáàë èõ áàÿðëàæ òàëàðõàõ ìºí ãàøóóäàõàä õîîëîé çàíãèðàõ, óóðëàõ, ñýðãýã áàéäàë äóõ ¿ð÷èéõ… ãýõ ìýò) óëìààð ýäãýýð ñýòãýë õºäëºë¿¿ä íü àìüñãàëûí òºðºë á¿ðèéí õýìíýëòýé çîõèöîæ,  ýíýõ¿¿ õýìíýë íü ýðãýýä áèåä ñýðýë ìýäðýìæ áîëîí óõàìñàðûí ò¿âøèíòýé òóñ òóñ õîëáîãääîã. Áèä ñýð¿¿í áàéõäàà ººðººð àìüñãàëäàã, óíòàæ áàéõàä àìüñãàëûí õýëáý𠺺ð, ñýòãýë õºäëºëèéí õóâüä òîãòâîðã¿é ¿åä àìüñãàë äàõ õýìíýëèéí òîî ººð÷ëºãääºã. Èéìä áèåèéí õàðèëöàí àäèëã¿é õýñýã äýýðõ ñýðýë ìýäðýõ¿é á¿ðèéí óðñãàë, àìüñãàëûí õýìíýë, ñýòãýëèéí áàéäàë á¿ãä õîîðîíäîî óÿëäàà õîëáîîòîé þì. Õýðýâ áèä àìüñãàë ðóóãàà îðâîë ‘ñýòãýëèéí’ ò¿âøèíä ¿¿íèéã èë¿¿ ñàéíààð òóñãàí ìýäýð÷ õ¿ëýýí àâàõ áîëомжтой юм.

Õàðäàà, áè ÿðüæ áàéõàä ñýòãýë á¿õýëäýý íýã ñîíãîëòòîé!  “Òèéì, ¯ã¿é, Òèéì…” ãýæ õýëæ áàéíà. Ýðòíèé óëñóóä ¿¿íèéã óõàìñàðûí òàòàãäàõ òàë ãýäýã. Òàòàãäàõ, òîãòîîõ, òýëýõ, àãøèõ çýðýã íü óõàìñàðûí äºðâºí òàëò ¿¿ðýã áºãººä ‘àíòàð êàðàí ÷àòóø÷ÿ’. Áèäíèé óõàìñàðûí äîòîîä äºðâºí çýìñýã áîë ñýòãýë (øóóä òóñãàäàã) îþóí óõààí, îé òîãòîîìæ,‘Áè’ ãýæ ººðèé㺺 ºðãºìæëºõ, ‘Áè îðøèíî’, ‘Áè ýíä áàéíà” ãýõ ìýäðýõ ÷àäâàðûã ºãäºã òýð нь óõàìñàð  þì.

Èéìä оуюн санаа шинжлэх óõààíû õîîðîíä àëèâàà íýã çààã ÿëãààã áè îëæ õàðñàíã¿é. Ó÷èð íü øèíæëýõ óõààí óõàìñàðûí òóõàé ýìõ öýãöòýé îéëãîëò ñóäàëãàà áîë оюун санаанд гүнзгийрэх нь ¿¿íòýé ìºí èæèë зорилго агуулдаг. Áèä àç æàðãàëòàé ¿åä áèäíèé äîòîð òýëæ áóé, õàðèí çîâëîíòîé áîë ÿìàð íýã þì àãøèæ, áàçëàõ ìýò ìýäðýìæ òºðäºã. Òýäãýýð ñýòãýëèéí ìýäðýìæòýé õîëáîîòîé ýíý ñýðýë íü áèåèéí òóõàéí íýã õýñýãò áàéðøñàí áàéäàã. ¯¿íèéã àæèãëàõàä ìàø ñîíèðõîëòîé þì.

Áè ÿðüæ áàéõäàà ïàóç àâ÷ áàéãààã òà àíçààð÷ áàéíà óó? Ýíý õîîðîíä þó áîëæ áàéãààã àíçààðàâ óó? Äîòîð ãàäàð àæèãëàëò!  Ýíý íü õàíàí äýýðõ  äýíãèéí ãýðýë өөрөөс болон  мөн ханаанаас ойн ãýðýë íü òóñàõòàé àäèë. Áèäíèé äîòîð þó áîëæ áàéãààã àíçààðàíãàà ýðãýí òîéðîíîî ìýäðýõ íü ººðºº ººðèé㺺 àæèãëàõ þì. Èíãýñíýýð òàíû àíõààðëàà òºâëºð¿¿ëýõ õóãàöàà íýìýãääýã.

Ýíý äýëõèé äýýð ºíººäºð õ¿¿õýä çàëóó÷óóäàä ó÷èð÷ áàéãàà õ¿íäðýëòýé àñóóäëûí íýã áîë òýäíèé àíõààðëàà òºâëºð¿¿ëýõ õóãàöàà óëàì áàãàñ÷ áóé ÿâäàë áºãººä áè ¿¿íèéã áèåýð ìýäýð÷ ñýòãýë ýìçýãëýæ ÿâäàã. ¯¿íèéãýý äàãààä òýäíèé òîãòîîõ ÷àäâàð ìºí ñàéíã¿é. Òýä øóóä òóñãàæ àâñàí ç¿éëýý òîãòîîæ ÷àäàõã¿é ýñâýë õ¿ññýí ç¿éëýý èëýðõèéëæ ÷àäàõã¿é. ¯¿íèéã øèéäýõ àðãà áîë áèäíèé áàðàã òîîäîãã¿é àìüñãàëûí ¿íý öýíèéã áóöààí àâ÷ðàõ õýðýãòýé áºãººä èíãýñíýýð áèдíèé  óõàìñàðëàõóéí òîãòîëöîî çàëóóæèæ óëìààð èëýðõèéëýõ, àæèãëàõ, ìºí òîãòîîõóé òºãñ áîëíî.

Áèäíèéã àìüä ñýð¿¿í áàéëãàäàã íü àìüñãàë áîëîâ÷ áèä àìüñãàë ðóóãàà öººõºí îðäîã. Îðæ áóé àìüñãàë áèå ìàõáîäûã òýíõð¿¿ëæ, ãàð÷ áóé àìüñãàë òàéâøðóóëäàã. ßäðàõ ¿åäýý ãàð÷ áóé àìüñãàë óðò ã¿í ã¿íçãèé áàéäàã áîë àç æàðãàëòàé ¿åä îðæ áóé àìüñãàë óðò òîãòóóí áàéäàã. Ýð÷òýé óðòààð îðæ áóé àìüñãàë áèåíèéí çîõèîìîë ºäººëòòºé õîëáîãäîæ èë¿¿ æàðãàëòàé áîëãîäîã áîë õàðèí ýð÷òýé óäààíààð ãàð÷ áóé àìüñãàë áóõèìäàõ ñàíàà àëäàõ, ò¿ãø¿¿ð, ñýòãýëèéí ãóòðàëòàé õîëáîãääîã. Òà ãóòàð÷ ñàíàà àëäàõàä ãàð÷ áóé àìüñãàë óðò áàéäàã. ªºðººð õýëáýë àìüñãàëûí õýëáýð áîëãîí ººð ººð áàéíà.

Áÿñàëãàë ãýäýã íü  íîéðíîîñ ÷ ã¿í ã¿íçãèé òàéâøðàëûã ìýäðýõ þì. Áèäíèé äîòîð òýð ñàéí ñàéõàí îðøèõóéã  àâ÷èðäàã, óõàìñàðòàéãààð óíòàõóé, óõàìñàðòàé òàéâøðàõ íü  áÿñàëãàë þì.

Òîì êîìïàíèóä àæèë÷èäàà öîìõîòãîõ ¿åä òýä Àìüäðàõ óðëàã ñàíä õàíääàã. ͺõöºë áàéäëààñ ¿¿äñýí ñýòãýëèéí ìàø èõ öî÷èðäîë äàðàìò òýíä áèé. ßàæ ¿¿íèéã äàâàí ãàðàõ âý?

Ñóóãààä ë õýäõýí ìèíóò àìüñãàëóóë ãýæ áè òýäýíä çºâëºäºã. Õýìíýëòýé, òóñãàéëñàí õýëáýðýýð àìüñãàëàõ íü áèäíèé á¿õèé ë áèåèéí òîãòîëöîîã ÿìàð íýã ñºðºã íºëººã¿éãýýð çàëóóæóóëàõàä òóñàëäàã. Ìýäýýæ íýã íü ¿¿íèéã ñóðàõ õýðýãòýé áºãººä ¿ðãýëæ õàæóóä íýã íü ñóóãààä àìüñãàëûí äàñãàëûã áàéíãà õèéëãýõ áîëîìæã¿é ó÷ðààñ ÿìàð íýã ñóðãàëòàíä õàìðàãäàõ õýðýãòýé áîëäîã! Òîäîðõîé õóãàöààòàé õèéõ àìüñãàëûí äàñãàëûã óõàìñàðò òàéâøðàõóéòàé õîñëîõ íü à÷ òóñàà ºãäºã. Òýð á¿¿ õýë ã¿éæ áàéõäàà àìüñãàëûí òîî õóðäàñ÷ áèå ìàõáîä ðóó õ¿÷èëòºðºã÷ îðäîã áîëîâ÷, òýíä òàéâøðàë ¿ã¿é, òàéòãàðàëòàé õîñîëäîãã¿é ó÷ðààñ ã¿éëò íü á¿õýëäýý áèå ñýòãýëä ¿ð ä¿íãýý ºãäºãã¿é.

Áèä ñýòãýëèéí öî÷èðäîë ãóòðàëàà íýãýíòýý çîõèöóóëæ ÷àäñàíààð õ¿¿õäýýñ îëæ õàðäàã õººð áàÿñàë, èíýýìñýãëýë, õºãæèëòýé áàéäàë, õàéð, ýíýðýë íèã¿¿ëñýë, ñàéí ñàéõàí îðøèõóéí ìýäðýìæ, çýðýã õ¿ì¿¿íëýã ¿íý öýí¿¿ä á¿ãä áèäýíä àÿíäàà èðäýã. Энэ ¿åä хүссэн ч хүсээгүй  ò¿ðýìãèéëýë ¿ã¿é íèéãýì,  ºâ÷èí ¿ã¿é áèå, òàñàëäàë ¿ã¿é àìüñãàë аяндаа áèé áîëно!

Ñýòãýë çîâñîí íýãíèéãýý àíçààðàõ òîîëîíä, áèä àìüñãàë íü ñóãñàëçàõ, òàñàëäàæ áàéãààã àæèãëàäàã. Óã àìüñãàë óðòààøàà æèãä áóñ, òîãòâîðã¿é. Òàñàëäàë ¿ã¿é àìüñãàë, стресс ¿ã¿é ñýòãýë, ñààòàë ¿ã¿é îþóí óõààí, ãàøóóí çîâëîíãîîñ àíãèä îé òîãòîîìæ, õ¿í á¿õíèéã áàãòààäàã èãî (хуурамч дүр áàðäàìíà) çýðýã íü õ¿ì¿¿íèé òºãñ îðøèõóéí øèíæ, õ¿í á¿ðèéí òºðºëõ төрөх ýðõ þì.

Áèåý ìýäýð÷ ухаарч ¿éëäýõ õàðèó ¿éëäýõ óð ÷àäâàðûã õýäõýí ñóíãàëòûí áîëîí àìüñãàëûí äàñãàëûí òóñëàìæòàéãààð áèé áîëãîæ, óëìààð óã ñýòãýëèéí á¿õ ñààòëààñ àíãèæèð÷ åðòºíöèéã èë¿¿ óóæèì öîíõîîð õàðàõ òýð îéëãîëòûã  á¿ðä¿¿ëýõ áîëîìæòîé þì.

Ýðòíèé ‘Éîãè’-ûí áè÷âýðò ñýòãýë, óõàìñàðûí õàðèëöàí àäèëã¿é àíãèëàë íü ñýð¿¿í, ç¿¿äíèé, íîéðìîã. Ýäãýýð íü óõàìñàðûí ãóðâàí ¿íäñýí îðøèõóéí þì. Õàðèí òýãâýë óõàìñàðûí ãóðâàí òîãòâîðã¿é áàéäàë áîë õºø¿¿í õîéðãî (á¿òýýë÷ ñàíàà äóòìàã, áºãëºðºëòýé), äýýä ñîíîð ñýðãýã ñýðýìæòýé áàéäàë (á¿ðýí ñýðýìæòýé: àíõààðàëòàé ìºí àìàð òàéâàí, ìºí ñýðýìæòýé àäãóó áàéäàë), îëîí ç¿éëèéã íýãýí çýðýã õèéõ áîëîìæòîé óõàìñàðûí áàéäàë. Ìàøèí æîëîîäîíãîî àðäàà þó áàéãààã àæèãëàí çàìûí õºäºë㺺íä îðæ óðàãøàà õºäºëäºãòýé àäèë þì. ¯¿íòýé èæèë íýã íü îëîí ç¿éëèéã øóóä òóñãàæ ÷àääàã. Ýíý ÷àäâàðóóä áèäíèé óõàìñàðò áèé áºãººä òýäíèéã õºãæ¿¿ëýõ àðãà÷ëàë ìºí àäèë ýíä áèé. Ýðòíèé íýã èéì áè÷âýð áîë ‘Âèæÿííà Áõàéðàâ’ ãýäýã. Õýðýâ îëäâîë ã¿éëãýí õàðààðàé. Óã áè÷âýðò óõàìñàðàà òýëýõ 112 ÿíç á¿ðèéí òåõíèêèéã äóðäñàí áàéãàà. Íýã òåõíèêýýñ îäîî äóðäâàë,  òýíãý𠺺ä òàâàí ìèíóò øèðòýõ. Íàðòàé, ¿¿ëã¿é ºäºð òàâàí ìèíóò òýíãý𠺺ä õàðààä áèåíä ¿¿ñýõ ÿìàð íýã ìýäðýìæýý àæèãëà. Õýðõýí óã ñýòãýë, óõàìñàð òýëæ äýýðäýõèéã àæèãëà. ¯¿íòýé èæèë îëîí õ¿ì¿¿ñèéí оуюун санаа ñóäëàë, ýñâýë áÿñàëãàë çýðýã íýðèéí äîð áîëæ áóé òººðºãäëèéã àæèãëà! ¯¿íèéã ‘êðàíòè äàðøàí’ ãýäýã. Èéìä õýòð¿¿ëýí á¿¿ õèé! Õýðýâ òà çîõèñòîé óíòàæ èäýæ ÷àäàõã¿é áîë äàñãàë õýòð¿¿ëýí õèéâýë õèé þì õàðäàã ºâ÷èí òóñàæ áîëîõ òàëòàé. Èéìä ýíý òººðºãä뺺ñ õîë ÿâ… Ýñ áºãººñ ººðèéí ºâ÷òºíтэй нэгэн адил áîëæ áîëîõ þì!!

Ýíý íü ìàø ñîíèðõîëòîé þì. Ýíý îð÷ëîí õîðâîî äýýð á¿õ õ¿¿õýä ñýòãýëèéíõýý òóõàé ÿìàð íýã þì ìýäýæ, ººðòºº òóëãàðàõ ñýòãýë õºäëºëºº àìüñãàëààðàà ¿ð ä¿íòýé çîõèöóóëàõ ìýäëýãèéã îëæ ñóðâàëæèëж ñóðâàë èõ ç¿ãýýð þì. Óóð óöààð, àòàà õîðñîë, ñýòãýëèéí стресс öî÷èðäîëîî çîõèöóóëàõ òàëààð ñóðãàæ çààäàã ñóðãóóëü, ãýð îðîí ýíä íýãýýõýí ÷ ¿ã¿é. ¯¿íèéã çààäàã õ¿í ÷ ¿ã¿é. Áîëîâñðîëûí òîãòîëöîîíä àìüñãàë, ñýòãýë õºäëºëèéíõºº òóõàé ÿìàð íýã ñóðãàëò îðóóëáàë, áèä àìüñãàëàà àøèãëàí ñýòãýë õºäëºëºº òîãòâîðòîé áîëãîõ áîëîìæòîé áºãººä óëìààð õ¿í á¿ð ãî¸ ñàéõàí, ºðººë áóñäàä òóñòàé àìüäàð÷ áîëíî. Õýðýâ òà ñýòãýëèéí öî÷èðäîëä îðâîë àìüñãàëûíõàà õýìíýëýý ººð÷èëæ ñýòãýëýý òàéâøðóóëæ áîëíî!

Ìºí ¿çâýð ¿éë÷èëãýýíèé ñàëáàðò ýíýõ¿¿ òåõíèêèéã ò¿ëõ¿¿ õýðýãëýæ áолно. Æ¿æèã÷èä óóð óöààðàà èëýðõèéëýõèéã îðîëäâîë àìüñãàëàà àøèãëà ãýý! ¯¿íòýé èæèë ººð íýã ñýòãýë õºäëºëò, òóõàéëáàë ãóòðàë õÿìðàëûí ¿åä ÿíç á¿ðèéí ààø àÿã ãàðãàõààð áîë ººð ìàÿãààð àìüñãàë ãýæ õýë! Ýíý íü áèäíèé ýð¿¿ë ìýíäèéí áîëîâñðîëûí ä¿ð çóðàã áîëæ, õ¿ì¿¿ñ ñýòãýë õºäëºë, ñýòãýëèéí áàéäàë, ñýòãýë ñàíààãàà çîõèöóóëàõäàà èë¿¿ ãàðãóóí áîëæ ººðñäèéí òºðºëõ ÷àíàðàà ìýäýð÷ áîëíî.

Óõàìñàðûí òóõàé ÷ºëººò öàãààðàà, àÿëæ áàéõäàà óíø ãýæ ñàíàë áîëãîõ ººð íýã íîì áîë ‘Éîãà Âàøèøòà’  áóþó ‘Äýýä Éîã’  ãýäýã íîì þì. Ýíý íîì 5000 æèëèéí íàñòàé. Íüþ-Éîðê õîòûí Ìóæèéí èõ ñóðãóóëèéí õýâëýë óã íîìûã õýâëýæ ãàðãàñàí. Ýíä óõàìñàðûí òóõàé îëîí ç¿éë áèé. Ýíý íîì íü õ¿ì¿¿ñèéí ñýòãýëä áóé àéäàñ ò¿ãø¿¿ð, ººðèé㺺 ãîëîõ çýðýã á¿õèéë ñýòãýë õºäëºë, ò¿¿íèé ñºðºã áàéäëààñ ñàëàõ òóõàé áºãººä öààøëààä òàíû åðòºíöèéã õàðàõ öîíõûã óóæèì áîëãîæ, óëìàà𠺺ðèé㺺 òîäîðõîéëîõ явцуу øîøãî íààëò тань улам òýëæ òîìðîíî.

Áèäíèé õºòºëáºð áàñ øîðîíä, çàñàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ áîëîí õ¿÷íèé áàéãóóëëàãóóäàä çîõèîãäîæ, òýäíèé àæèë òºðºëä òóñàëäàã. Îäîîãîîð äýëõèé äàÿàð 120000 øîðîíãèéí õүмүүжигч (2003 îíû áàéäëààð) Àìüäðàõ Óëàãèéí êóðñýä õàìðàãäààä áàéíà. ¯¿íèé äîòîð øàøíû õýò ¿çýëòýé á¿ëã¿¿ä ìºí áàãòàæ áàéãàà. Òýä õºòºëáºðò õàìðàãäñàíû äàðàà òýñ ººðººð ñýòãýí áîäîæ ýõýëäýã. Õ¿÷èðõèéëýë áîë àñóóäëûã øèéäýõ öîðûí ãàíö àðãà áèø þìàà ãýäãèéã óõààðäàã. Òýä åðòºíöèéã  èë¿¿ óóæèì, ãýãýýëýã öîíõîîð õàðäàã!

Ìýðãýí óõààíûã äàÿàð÷èë! Áèä äýëõèéí ººð ººð ñî¸ë øàøíû óëàìæëàëûí òàëààð æîîõîí ÷ àòóãàé ñóðàõ õýðýãòýé. Èíãýâýë õ¿¿õýä “Ãàãöõ¿¿ áè äèâààæèíðóó, áóñàä íü òàì ðóó î÷íî!” ãýæ áîäîæ, ºñ÷ òîì áîëîõã¿é. Èéì áîäîë íýãýíòýý çàìõðàí àëãà áîëîõîä íýã íü óõàìñàðàà òàíèí ìýäýõ àÿíàà ã¿íçãèéð¿¿ëæ óëìàà𠺺ðèéí æèíõýíý õàéðàà àìñàæ îð÷ëîí õîðâîîã èë¿¿ уужим ºðãºí öîíõîîð õàðàõ íü äàìæèãã¿é þì.


Àíõààðàë òàâüñàí òà á¿õýíä áàÿðëàëàà!”

Jan 24
2010

Сэтгэл санаа бие эрхтэний хэмнэлүүд хоорондын холбоо

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Сэтгэл санааны байдал/хөдлөлүүд

Гэмтэх эрхтэнүүд

Jan 18
2010

Хүлээн авах, ойлгох чадвараа хэрхэн сайжруулах вэ?

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Sri Sri Рави Шанкар: Та сонсож байхад сэтгэл тань хаа нэгтээ байгаад байвал хүлээн авч ойлгож чадахгүй. Сэтгэл тань хэт олон янзын амжилт гаргах хүсэлд автсан хүлээстэй байх үед, тухайн сэдэв Таны амжилт гаргах хүсэлд тань холбоогүй л бол олигтой сонсч өгдөггүй. Холбоотой байлаа гэхэд, сэтгэл тань сэрүүн зүүдлэх аялалд яваад өгдөг. Ганц өгүүлбэр сонсов уу үгүй юу аялалд яваад өгдөг.

Жишээ нь: хэн нэгэн ерөнхий сайд болох амбийцтай байлаа гэхэд танд ерөнхий сайд болох бүх бололцоо байна гэж хэлүүт сэтгэл нь тэр даруй сэрүүн зүүдлэх аянд морддог. Иймээс зүгээр л сонс, зөвхөн сонс.

Түүнчлэн хэрэв Таны сэтгэлд хэт их бодол байвал, ойлгож тусгаж авах түвшин доогуур байдаг. Сэтгэлийн анхаарал төвлөрөл буурдаг бас нэг шалтгаан бол Ватта’(хий арвидах)-зохицол алдагдах эсвэл Капха’ (бадгана)–тэнцвэр алдагдсанаас үүддэг. Эмзэг сэтгэл хөдөлгөсөн нөлөөнд сэтгэл тань хэт их автсан үед анхаарал хүлээн авах чадваргүй байдаг. Та гурван-цаг үргэлжлэх кино үзсэний дараа, хэн нэгэн танд ямар нэг зүйл хэлвэл Та За яах вэ, дараа тэгж байгаад нэг хэлээрэй гэдгээ анзаарсан уу.

Nov 30
2009

ХДХБ/ДОХ-ын халдвар туссан хүмүүст зориулсан хөтөлбөр

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

/ДОХ-оос урьдчилан сэргийлэх Дэлхийн өдөр 12 сарын 1/

Амьдрах урлагийн 40 хоногийн сургалт нь тусгайлсан хөтөлбөрөөр явагддаг ХДХБ/ДОХ-ын халдвар туссан хүмүүст зориулсан курс бөгөөд стресс ядаргааг арилгаж эрүүл мэндийг сайжруулан дархлааны үйл ажиллагааг дэмжиж олонд тустай, илүү чанарлаг амьдрахад туслах амьсгалын энгийн техник ордог. Курс нь халдвар авсан хүмүүсийн хэрэгцээтэй уялддаг. Энэ стресийг арилгах техник нь сэтгэл гутрал, түгшүүр, халдвараас үүдэлтэй хэт ядаргааг арилгахад чиглэгддэг.

Хөтөлбөрийн гол тулгын чулуу нь Сударшан Крияа гэдэг нэртэй хүчирхэг амьсгалын дасгал бөгөөд бие сэтгэлээ мэдрэх тусгай амьсгалын хэмнэлүүдийг хэрэглэдэг. http://sudarshankriya.blog.banjig.net/

Энэ хэмнэлүүд нь хүний хөдөлгөөний үүрэг буюу когнитив функцыг сайжруулж амьсгалын замын системийг хүчирхэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж улмаар дархлааны үүргийг бат бэх болгон, зүрх судасны эрүүл ажиллагаанд ач тусаа өгч улмаар бүхийл эрхтэн тогтолцоо систем хоорондын зохицолыг хадгалдаг.

Сэтгэл гутралыг зохицуулах аргууд дээр онцлон төвлөрдөг. Учир нь сэтгэл гутралын хэмжээ нь халдвар авсан өвчтөнд эрүүл хүнийхээс хоёр дахин их байдаг байна. Өөрөөр хэлбэл стрес ядаргаа, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд сул, нийгмээс тусгаарлагдмал байдал зэрэг нь ХДХБ-ын авсан хүний халдварыг улам ихээр газар авахуулдаг байна. Амьдрах урлагийн ХДХБ/ДОХ-ын курс нь эдгээр хүчин зүйлд йог, амьсгалын дасгал бясалгал, шимтэй хоол хүнсээр дамжин шийдэхэд анхаардаг.

Уг курс хамрагдагсад хэлэхдээ заагддаг техникүүд нь хийхэд их энгийн ямар ч сөрөг нөлөөгүйгээс гадна эмнэлэгийн ямар нэг дэглэмтэй зөрчилдөггүй харин ч бүр бие биенийгээ дэмжиж нөхдөг гэжээ. Амьдрах урлагийн дасгал техникийг хийснээр ууж буй эмийн сөрөг нөлөөг үгүй болгож түгшүүр зовиур, огиудас хүргэлтийг арилган, биед илүү эрч хүч өгдөг гэж халдвар авсан өвчтөн Майкл Б хэлж байна.

Түүнчлэн Амьдрах урлаг байгууллага 2008 оны 8-р сард Мексикт болсон Олон улсын ДОХ-ын бага хуралд оролцож ХДХЗ-ын халдвар авсан хүмүүст амьсгалын хүчирхэг техник болох Сударшан крияны эрүүл амьдруулах нөлөөний үр дүнгийн талаар онцлон дүгнэснийг хэсэгчлэн харуулбал:
Өвчтөний тайлан дээр үндэслэн нөхцөл  сайжирсныг
%-aар үзүүлэв

Хавдсан тунгалгын шингэний бөөгнөрөл  буурсан         71

Ужигарсан өвчин                                                       83%

Хоол боловсруулах эрхтний хүндрэл                           88%

Хүчилтөрөгчийн дутагдал                                           77%

Сульдах                                                                    50%

Дотоод амар амгалан                                                 100%

Сэтгэн бодох, цэгнэн тунгаах, сонор соргог байдал        63%

“Би ХДХБ-ын курст суусан. Энэ курс надад үгээр илэрхийлэхийн аргагүй тийм тэнгэрлэг зүйлийг амтлуулсан. Би ХДХБ-ын халдвар аваад 15 жил болж байна. Шри Шри гуайд баярлалаа. Бие минь одоо эрүүл дээрдсэн шүү.” Давид М.

Сайн дурын байгууллагаар дамжин Амьдрах урлаг байгуулага ХДХБ-ын халдвар авсан хүмүүс тэдний гэр бүлд зориулсан хэд хэдэн хөтөлбөрийг үүсгэн санаачилсан. Тухайлбал Амьдрах урлагийн Этиоп чаптер ХДХБ/ДОХ-ын халдвар авсан  өнчирсөн хүүхдэд зориулан боловсрол олгоход дэмжиж байна. Зимбабед ДОХ-ын халдвараас болж эцэг эхээ алдсан хүүхдүүдийг асрах газар байгуулж ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүмүүсийг хамруулж анхаарал мэдрэмжийг нэмэгдүүлэх
Амьдрах урлагийн нэгэн хэсэг бол ДОХ-оос урьдчилан
сэргийлэх боловсрол олгоход зориулдаг.

Боловсрол бол манлайлах хүч чадал гэдэг үүднээс Амьдрах урлаг байгууллага залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөртөө ДОХ-ын талаарх мэдлэг боловсрол өгдөг. ҮЕS буюу Залуусыг чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан ХДХБ-ын талаарх сургалт дэлхийн мянга мянган залуучуудад хүрч байна.

Урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөр дамжин ХДХБ-ын хүмүүсийг сэтгэлийн дэм өгөөд зосохгүй дэлхийн нийгэмлэгтэй хамтран Амьдрах урлаг байгууллага манай цаг үеийн хамгийн том айдас болсон үхлийн өвчний эсрэг тэмцэхээр хувь нэмрээ оруулсаар явна.

Nov 30
2009

Айдсаа гэтэлгэхүй

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Guruji /ДОХ-оос сэргийлэх Дэлхийн өдөр 12 сар1 өдөр/

Лос Анжелес хотод ХДХБ/ДОХ-ын халдвар авсан хүмүүст зориулсан лекц.

Амьдралд баттай зүйл бол хүн бүр үхнэ. Энэ бодит үнэнээс хэн ч зугтаж чадахгүй. Гол ялгаа нь зарим нь эрт зарим нь орой. Эмч ч мөн өвчтөн ч бас. Хаан ч бай харц ч байсан бүгд л энэ хувь тохиолыг дайрна. Хүн бүр энэ хорвоод ясаа тавина.

Гэхдээ хэзээ хэрхэн гэдгээ үл мэднэ. Зарим гуравдагч оронд хүмүүс аз туршсан нөхцөлд амьдардаг. Үхэл тэдний хувьд бараг дэргэд мэт. Үер усны гамшиг, өлсгөлөн тахалд нэрвэгдэх, салхи шуурга гэр орныхныг хуу хамах магадлал өндөр хэдий ч инээмсэглэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдардаг.

Харин нэн чухал нэгэн зүйл бол амьдралдаа хэр чанартай цаг мөч бүрт эрч хүчтэй амьдрах. Бидний эрч хүчийг сарниулж сулруулдаг зүйл бол өвчтэй гэх айдас юм. Энэ нь бидний бие эрхтэн системд нөлөөлж үхэлд хүргэх гол хүчин зүйл болдог. Энэ утгаараа өвчин нь үхлийн дэргэд юу ч биш. Айдаснаас ангид сэтгэл нь бие махбодыг анагаах чадалтай. Тэгвэл энэ айдсаас яаж салах вэ?

Эхний шат бол ажиглалт. Айдсаа ажиглах. Айдас таныг нөмөрхөд яадаг вэ? Ямар нэг зүйлийг цээжин хэсэгтээ мэдэрдэг. Энэ мэдрэмжээ ажиглаж түүн рүүгээ гүнзгий ор. Сэтгэлийн хөдөлгөөн бүхэн биенд ямар нэг мэдрэмж төрүүлдэг. Уг мэдрэмжийг ажигласнаар сэтгэл хөдлөл биеийн сэрэл мэдрэмжид хувирч үгүй болдог. Уг мэдрэмжээс гарахад сэтгэл тэнэгэр амгалан болдог.

Хэрвээ энэ арга нь бусдын дэмээр хийж болмоор тэгээд хийхэд хэцүү санагдвал хоёр дахь арга бол харж хамгаалагдсан гэдгээ ойлгох юм. Та бурхных, та энэ хорвоо ертөнцийн агуу их хүчнийх, мөнх тэнгэр, Бурхан багш, ямар нэг ертөнцийн эзэн намайг харж хамгаалж байгаа. Энэ ойлголтыг мэдрэх нь айдсаа гэтлэх илүү дөт хялбар зам юм.

Хэрэв ингэж чдахгүй бол юм бүхэн өөрчлөгддөг гэдгийг ойлгох. Таны эргэн тойронд байгаа юмс бүхэн хэзээ нэгэн цагт үгүй болно. Юм бүхнийг бид өөртөө байлгаж чадахгүй. Аливаа юмс ирж мөн буцдаг. Хүмүүсийн сэтгэл, зан ааш хаврын тэнгэр мэт. Таныг хүрээлэх хорвоо хувьсан өөрчлөгдөж байна. Иймд юм бүхэн хувирамтгай, тогтмол бус төлөвтэй гэдэг талаас харж ойлго. Энэ ойлгоц нь танд айдсаа давах тэнхээг мөн өгнө.

Айдас бол ямар нэг зүйлийг өөртөө байлгаж, түүнтэйгээ салахгүй зууралдах юм. Гэтэл амьдралдаа өөртөө байлгах зүйлс танд нэгээхэнч үгүй. Нэг л өдөр та энэ бүхэнтэйгээ салах ёс хийнэ. Юм бүхэнтэй гээ шүү. Үүнд таны бие махбод ч орно. Ингэж мэдрэхэд таны дотор асар их хүч оргилон гардаг.

Айдсын уг үндсийг ойлгож, ажигласнаар түүнээс салж чадах бөгөөд сэтгэл цэвэр ухамсарынхаа эх сурвалж руугаа орсноороо эрүүл мэндээ эргүүлэн олж чадна. Цэвэр ухамсар бол цэвэр хайр юм. Хайр бол энэ гариг ертөнц дээрх хамгийн агуу анагаагч хүч юм. Энэ бол өөрт байгаа төрөлхийн мөн чанар юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хайр гэдэг бол дан ганц сэтгэл хөдлөл биш. Энэ бол таны оршихуй. Энэ бол таныг бүтээсэн тэр нэгэн зүйл. Үүнийг мэдрэхийн тулд та айдас хүйдэс түгшүүрээс хол ангид байх ёстой болдог.

Тэгвэл үүнийг мэдрэх ямар нэг арга бий юу? Ийм нэг дасгал бол Амьдрах урлагийн Амьсгалаар анагаах хөтөлбөрт орсон Сударшан Крия юм. Сударшан гэдэг нь та хэн бэ гэдгээ тольдох зөв тусгал гэсэн утгатай. www.sudarshankriya.bblog.mn Харин Крия гэдэг нь цэвэрлэж угаах/ариусгах үйлдэл. Та Сударшан Крия –г хийхэд сэтгэлд муу муухай бодлоор дурсагдаж хоногшсон хог хаягдалаа сэтгэлээсээ гадагшлуулж, улмаар биеийн эс эд болгоноо богино хугацаанд залуужуулж эрч хүчтэй болгодог. Сударшан Крия нь таны дотор маш гүн цэвэрлэгээг явуулж, та илүү динамик, улам залуу мэт болсноо мэдрэнэ. Сударшан Крия –гийн үеэр дотоод оршихуйн гүндээ уусан орж өөрийнхээ амин сүнсээ мэдэрдэг. Энэ амин эрч хүч таны бие мах бод, сэтгэл хөдлөл, санаа бодолд яаж тархан оршиж, цаашлаад эрүүлжүүлж байгааг биеэр танд амсуулж чадна. Сударшан Крия хийсний дараа хүмүүс бие, сэтгэл, оюун ухаан, хийморь гал цог золбооны хувьд шинээр эргэж төрсөн мэт боллоо гэдэг. Мөн улам эрх чөлөөтэй сэтгэл амар түвшин боллоо гэдэг.

Эртний Самгард хэлнээ эрүүл мэндийг ‘сваста’ гэдэг бөгөөд нэг нь өөрийнхөө амин сүнсэнд орогнох гэсэн утгатай юм. Эрүүл мэнд гэдэг нь төв түвшин байх гэсэн утгатай. Сэтгэлд айдас, гэмшил, уур зэрэг сэтгэлийн сөрөг муу хөдлөлөөс ангид тогтуун, амар түвшин байхад, ямар ч өвчин зовиурын тогтолцоог анагааж чадна. Ухамсарт аугаа хүч бий.

Та амар түвшин байхад юу ч таныг үймүүлж чадахгүй. Жижиг нууранд өчүүхэн чулуу том хуйлрал үүсгэж болно. Өргөн уужим нуурын мандал том чулуу том хуйлрал үүсгэнэ. Харин тэнгис далайг юу ч самууруулж чадахгүй. Уул сарьдаг уналаа ч тэнгис тэнгис хэвээрээ л амар амгалан.

Дээрхийн Гэгээнтэн Шри Шри Шри Рави Шанкар

Nov 30
2009

Илэрхийлэгдэшгүй нь хайр, үгүйсгэгдэшгүй нь гоо үзэсгэлэн, зайлсхийшгүй нь үнэн.

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Posted: 25 Nov 2009 05:11 AM PST             Bangalore ashram, Nov. 22:

“Байнга хэлж ярьж илэрхийлэх гээд байвал, хайр зүгээр л ярианы дуу авиа болж хувираад мэдрэмж нь алга болчихдог. “Би чамд хайртай” гэж өдөр бүр, цаг үргэлж хэлээд байвал энэ нь сүүлдээ, “Би өөрийг чинь тэвчиж чадахгүй нь!” болж хувирч мэднэ. Хэт их илэрхийлэх нь зөв зүйлийг эвдэж байдаг. Огт илэрхийлэхгүй бол, бас сайн биш. Хэмжээ хязгаартай, хяналттай, зүй зохистой хэмжээнд нь байлгах хэрэгтэй. Үр суулгахтай ижил – ил гадаргууд цацаад орхивол соёолохгүй, мөн хэт гүн булж болохгүй. Яг тохирсон хэмжээнд суулгах. Үүнтэй адил зүй зохистой хэм хэмжээ шаардлагатай.

Q. Лемон аура цэвэрлэхэд ямар үүрэгтэй вэ?

Sri Sri: Лемоны шүүсийг микроскопоор харж үзсэн үү? Нарны цацраг шиг харагддаг. С витаминыг мөн микроскопоор харахад, наран цэцэг шиг харагддаг. Давс, лимон, гашуун чинжүү зэрэг нь сөрөг байдлыг зайлуулах чадалтай байдаг. Баруунд, эрүүл мэндээ нөхөн сэргээх сайжруулах үүднээс далайн усанд орох нь түгээмэл байдаг. Хэрэггүй хүнд ачаа, сэтгэлийн зовнил, сөрөг нөлөөллийг ийм аргаар багасгадаг. Итгэл үнэмшил бас нөлөөлнө. Жирийн эм уухад хүртэл, эмчид болон эмэндээ итгэхгүй бол, үр дүнгээ өгөхгүй ч байж мэднэ.

Q. Хүн хэрхэн хүч (Shakti) болон чин сэтгэл (Bhakti)-ийг олж авах вэ?

Sri Sri: Амарвал – чин сэтгэлийг олно. Хүч чармайлтыг амралттай хослуулвал хүч чадалтай болно. Хүч чармайлт болон залбирал хоёрыг хослуулах. Дангаараа аль аль нь төгс бус. Ямар ч ажлыг бүтээхэд хоёул шаардлагатай. Ихэнхдээ эмэгтэйчүүд зөвхөн залбираад, эрэгтэйчүүд хүч чармайлт гаргаад байдаг, уг нь хослуулах ёстой юм.

Q. Би гэр бүл болон ажил албан тушаал дэвших боломж хоёрын алинд нь илүү ач холбогдол өгөхөө мэдэхгүй байна.

Sri Sri: Ажил албан тушаал өгсөх, дэвших боломжийг анхаарч байх шаардлагатай. Эцэг эх тань таныг өндөр албан тушаалд очоосой л гэж бодож байдаг. Ажилгүй гэртээ суугаад байвал, баярлах уу? Үгүй шүү дээ! Аяндаа гэр бүл ажил хоёрыг зохицуулж болно.

Q.Би амьдралдаа хэзээ ч амжилт олж байсангүй. Би өөрийгөө эцэг эхдээ л ачаа дараа болж байна гэж үздэг.

Sri Sri: Залхуу хойрго байдлаа орхичих, бас нэг их голж шилэх хэрэггүй. Ямар л ажил олдоно, барьж аваад хийчих. Би ийм ажил хийх хүн биш гэж бүү бод. Өөрийгөө амжилтгүй байна гэж бүү бод. Ямар ч ажлыг хүндэтгэл бишрэлтэй хий.

Q. Guruji, манай гэрт нэг нь Амьдрах урлаг, нөгөө нь өөр бас нэг оюун санааны зам буюу Праны эмчилгээг дагаж мөрддөг юм аа, иймээс зөрчил гарах юм аа.

Sri Sri: Хоёул өөр өөрсдийн зам мөрт үнэнч бай. Өөрсдийн зөв гэсэн зам мөрөө л дагахад болно.

Q. Бясалгалын үеэр, сэтгэл тогтож өгөхгүй маш олон газар аялаад байх юм. Та нэг удаа хэлж байсан даа, “Сэтгэлийг хүссэн газар руу нь явуул” гэж. Энэ чинь миний сэтгэл болон би хоёр тусдаа зүйл гэсэн үг үү? Тийм бол, сэтгэл гэдэг маань юу юм бол, би тэгээд хэн болж байна?

Sri Sri: Та сэтгэлээ барьж тогтоох гээд хичээгээд байх тусам, тогтож өгдөггүй. Сэтгэл тогтворгүй юм байна аа гэдгийг ажиглаад эхлэх үед, Та өөрийгөө сэтгэлээс илүү уужим гэдгээ ойлгодог. Та өөрийгөө энэ сэтгэл биш, энэ бие биш, өөр ямар нэг зүйл биш юм байна гэдгээ ойлгож мэдэрсний дараа үлдэж байгаа бүгд нь Та юм. Өөрийгөө мэдсэнээр, хэмжээлшгүй дээд Би-гээ ойлгож ав. Тэгвэл Та өөрийгөө бүх зүйл болохыг олж мэдэрнэ. Та бол сэтгэл, бодол, та бол бүх дэлхий. Гэхдээ энэ нь хоёр дахь шатанд мэдрэгдэнэ. Та өөрийгөө мэдэрснээр, Тэнгэрлэгийг мэдэж авдаг. Sarvam Kalvidam Brahma – Бүх зүйл бол нэг л Тэнгэрлэг оршихуй юм.Үүнийг мэдсэнээр, энэ мэдлэгт хүчирхэгжих хэрэгтэй.

Q. Guruji, та хэлсэн хүсэл ирж л байдаг явж л байдаг. Биелэгдэх ёстой хүсэл нь үлдээд, бусад нь замхардаг гэж. Гэхдээ үлдэж байгаа тэр хүслүүд биелэхгүй байгаад байвал яах вэ?

Sri Sri: Тэвчээртэй бөгөөд тууштай л бай.

“Илэрхийлж болдоггүй нь хайр юм./ Үгүйсгэж чаддаггүй нь гоо үзэсгэлэн юм./ Зайлсхийх боломжгүй нь Үнэн .” ~ Sri Sri

Nov 29
2009

Оршихуйгаа мэдрэхүй

Нийтлэгч tserendorj in Untagged 

tserendorj

Зөвхөн нүдтэй нь харж, чихтэй нь сонсдог. Харахаар заяагдсан хэрхэн сонсхов. Амьдрал харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэхүй буюу таван алслалтай. Гэвч энд анхаарлаас гадна  нэг алслал бий бөгөөд энэ бол мэдрэмж юм. Энэ оршихуйгаа мэдрэх мэдрэмж. Нүдээр гэрлийг сонсох бус, харин харах заяатай. Чихээр дуу чимээг харах бус, харин сонсох тавилантай. Үүний нэгэн адил зүрхээр энэ оршихуйг мэдрэх ёстой болдог.

Бурхан бол энэ таван мэдрэхүйн бай биш. Харин мэдрэхүй, түүний мэдрэмж, энэ мөчид оршихуйтай хамт байлцахуй, аниргүйн чимээ, амьдралын гэгээ, дэлхийн охь, дээд жаргалын амт. Хүмүүн бидний амьдрал энэ зургаа дахь оршихуйгаа мэдэрч, амьдарч чадах үед л гагцхүү баяжна.

Хэрэв та сэтгэлээр унасаар байгаад гутарч гунихад, эргэн тойронд энэ гуниг гутралын өчүүхэн жижиг тоосонцор, ионжсон талбар үүсгэж, улмаар уг орчиндоо шингэдэг. Тэр газраар хэн нэгэн хүн ороод гарах хооронд тэр байтугай уг гутарсан хүн нь байхгүй байлаа ч, тэр хүн ямар ч шалтгаангүйгээр уг гутралыг мэдэрч эхэлдэг. Ийм зүйлийг урд нь та мэдэрч байв уу? Та хэн нэгний өрөөнд ороход гэнэт уурын хэлбэлзэлийг мэдэрдэг. Гэтэл хэдхэн минутын өмнө та зүв зүгээр л байсан. Харин өрөөнд орох мөчид уур, стресс, түгшүүр таныг нөмрөн авдаг.

Өнөөдөр ой модоо хамгаалж, ногоон байгууламжийн хэмжээг  нэмэгдүүлэх, гялгар уут, хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж, органик байгалийн гаралтай бодисыг түлхүү хэрэглэх гэх мэт байгаль орчин хамгаалах тухай маш олон яриа хэлэлцүүлэг энд тэнд явагдаж, байгаль хамгаалагчид хаа сайгүй ажиллаж байгааг харж болно. Хэдхэн жилийн өмнө энэ нь нэг их тоож ярих асуудал биш байсан. Тийм биз дээ? Одоо бүх үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар санал нэгдэж байна. Бид эх дэлхийнхээ байгаль орчин, унд ус, гол мөрнөө бохирдуулж байгаатай адил өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн маш эмзэг нарийн орчноо бас бохирдуулж байна,

Хүмүүн хүрээлэн буй орчныхоо золиос нь болж байна. Хүмүүн өөрийн сэтгэлээ хянаж залаагүйгээсээ стресслэг орчныхоо золиос нь болоод зогсохгүй бүр орчиндоо стрес ядаргаагаа халдаадаг. Тийм биз дээ? Бид эргэн тойрноо өөрсдийн нарийн мэдрэг сөрөг, муу сэтгэлийн мэдрэмж хөдлөлтөөр бохирдуулдаг. Үүнийг цэвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Заримдаа та стресстэж, юмны сөрөг муу талыг харж, эргэлзээ төрөн, олон төрлийн ааш авир гаргадаг. Амьдралд байх л зүйл. Үүнийг хүсдэг хүн нэгээхэн ч үгүй. Гэлээ гэхдээ ингэсэн тохиолдолд яаж хэрхэн зохицуулах вэ?

Бид амьдралдаа олон зүйлсийн тухай сонсож дуулдаг боловч маш багахан хугацааг өөрөө өөрсдийгөө сонсоход зарцуулдаг. Яаж бид сэтгэлээ жолоодох вэ? Хэрхэн энэ мөчид байх вэ? Хэрхэн аз жаргалтай, талархал дүүрэн байх вэ? Үүнийг бид сураагүй. Энэ бол хамгийн харамсалтай зүйл юм. Тэгвэл үүнийг шийдвэрлэх арга нь юу вэ? Энэ бол бидний  хүрээлэн буй орчин, амьдрал ахуй, бидний сэтгэл санаа, түүний хөдлөлт зэргийг удирддаг жинхэнэ суурь зарчмыг ерөнхийд нь хаа нэгтээ орхигдуулдаг. Бидний бие жаргалын дээд болох энх амгалангийн үелзэлийг сөрөг муу сэтгэл хөдлөлөөс илүү удаанаар барих чадамжтай. Учир нь эерэг төлөв бол бидний оршихуйн төв юм. Яг л атомын бүтэцтэй адил. Нэмэх цэнэг болох протон, нейтрон бол атомын төв, харин электронууд тэднийг тойрон эргэдэг сөрөг цэнэг. Үүнтэй ижил бидний амьдралын төв, оршихуйн цөм бол төгс жаргал, эерэг төлөв байдал, баяр хөөр бөгөөд харин тэд бүгд сөрөг ионжсон үүлэнцэр давхаргад бүслэгджээ. Амьсгалынхаа тусламжтайгаар бид богинохон хугацаанд сөрөг сэтгэлийн хөдлөлөөсөө хялбархан салж дөнгөнө. Бясалгал, тодорхой амьсгалах арга техникээр энэ сөрөг үүлэнцэрийг цэвэрлэж чадна.

Ирээдүйд би стресс дарамтад орсон хүнийг торгох журам бий болно гэж боддог! Стресст орсны төлөө зуун мянган төгрөг! Түүний дараа стрессээ ямар нэг эм тан уулгүйгээр салах, амьсгалж бясалгах тийм дадалыг түүнд өгөх болно. Энэ хорвоод сэтгэлийн дарамт, стресст орох юу байна аа? Та энэ ертөнцэд ердөө хэдхэн жил амьдарна шүү дээ. Энд амьд сэрүүн байгаа цагтаа илүү аз жаргалтай байя л даа.

Энэ амьдрал танд маш их зүйлийг өгдөг. Үүнд цаг гарган ганц удаа боловчиг харж чадвал сүнс сүлдээ залуужуулна. Таны сүнс инээмсэглэлээр цангадаг. Хэрвээ та үүнийг өөртөө өгч чаддагсан бол бүхий л жилийн турш эрч хүчтэй, юу болсон ч танаас инээмсэглэлийг тань булаан авах зүйл энэ орчлон хорвоод нэгээхэн ч үгүй юм.

Бүх хүн амьдралдаа амжилт гаргахыг хүсдэг. Харин юу амжилт болохоо мэдэхгүйгээр амжилт олохыг хүсдэг. Энэ бүх амжилтын шинж юу вэ? Их мөнгөтэй байх нь амжилт уу? Яагаад та мөнгөтэй л бол амжилт гэж боддог вэ? Учир нь мөнгө танд эрх чөлөө өгдөг. Иймд та юу хүссэнээ хийж чадна. Та банкиндаа их мөнгөтэй байж болох юм. Гэвч гэдэсний өвчин, шархлаа, ходоодоо тайруулсан мэс засалтай, энийг, тэрийг идэж болохгүй гэх мэтээр эмчийн хяналтанд дор байж болох юм. Бид эрүүл мэндийнхээ тэн хагасыг баялаг цуглуулахад зарж, харин баялагийнхаа хагасыг эрүүл мэндээ буцаан авахад өгдөг. Энэ нь инээдтэй байгаа биз. Энэ нь амжилт уу? Энэ бол муухан математикийн ухаан мөн.

Бүх амжилт гаргасан гэж үздэг хүмүүсийг хар, тэд сайхан байна уу? Үгүй, тэд зовлонтой байна. Тэгээд юу амжилт ололтын шинж юм бэ? Амжилтын тэмдэг бол үл гундах баяр баясал, зөв үү? Энэ бол өөртөө итгэх итгэл, энэрэл нигүүлсэл, өгөөмөр зан, хэн ч танаас булааж үл дөнгөх инээмсэглэл, үнэхээр жаргалтай, илүү эрх чөлөөтэй байж чадах зэрэг нь жинхэнэ амжилтын шинж. Энэ бүгд ололт амжилт дүүрэн нэгний шинж юм.

Өөрөө өөртөө цаг гаргаж дотоод гүндээ орж сэтгэлээ тайвшруул. Ингэснээр бид сэтгэлдээ тээх бүх өнгөрсөн баларсан бодлоо арилгаж мэдрэхүйнхээ хамгийн цөм болох бурханлаг оршихуйгаа амсана. Энэ бол ОРШИХУЙГАА МЭДРЭХҮЙ юм!!!

Дээрхийн Гэгээнтэн Шри Шри Рави Шанкар

ЭхлэхӨмнөх12ДараахиТөгсгөл

By A Web Design