|
Feb 03
2010
|
http://morningletter.blogspot.comНийтлэгч hotul in Untagged |
Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ.
Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм.
Мөн Google Chrome хэмээх хурдтай, үзэмжтэй, харьцангуй сайн веб хөтөч гараад байгаа ч бас хараахан түгэн дэлгэрч Firefox шиг хэмжээнд сайжирч чадаагүй л байна.






