|
May 08
2010
|
АЖИЛД ОРОХ НЬ АСУУДАЛ БИШ БОЛЛОО!Нийтлэгч Энхжаргал in Untagged |
Дэлхий нийтийн хямрал нь ажил хайлтыг хэзээ ч байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй, өндөр болгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Гэвч бид хүссэн ажилдаа ороход боломжгүй зүйл гэсэн үг биш. Гол асуудал нь ажлын байр байхгүйд биш, ажилд хэрхэн өөрийгөө бэлдэх, түүнд өөрийгөө хэрхэн ”Тэнцүүлэх”-ээ мэддэггүйд байгаа юм.
Ажил хайгч хүн бүхэнд өөрийнхөө талаарх мэдээллийг ажил олгогчдод утсаар болон нүүр тулан уулзахад зөвөөр ойлгуулах, тавьсан асуултуудад амжилттай хариулах, зөв сэтгэгдэл төрүүлэх, тэдний өмнө өөрийн айдсыг даван гарах, мэргэжилдээ тэнцэхүйц эзэн хэмээн батлан харуулах асуудлууд тулгардаг. Харин бидний сургалт эдгээрийг шийдвэрлэхэд туслана.
Сургалтын зорилго:
Ажилд орох ярилцлагад сэтгэл зүйн хувьд тусгайлан бэлтгэх ба өөрийгөө илэрхийлэх дадлыг хөгжүүлэх.
Зорилт:
- Ажил олгогчид эерэг сэтгэгдэл төрүүлэх ба хувийн имижээ бүрлүүлэхэд суралцах,
- Аливаа ярилцлгын үед тохиолдож болох сэтгэл зүйн хүндэрлүүдийг (айдас түгшүүр, бухимдал) даван туулахад туслах,
- Өөрийн мэргэжлийн зорилгыг ухамсарлах,
- Байгууллагын онцлогоос хамааран нэмэлт зорилгуудыг боловсруулах чадвартай болгох,
- Өөрийн ур чадварыг бодитоор үнэлэх боломжийг олгох,
- Харилцааны урлаг ба өөрийгөө зөв илэрхийлэх аргуудад суралцах.
Үр дүн:
- Ярилцлагын сэтгэл зүйн онцлогийг мэднэ,
- Хувийн болон мэргэжлийн боломжийг танин мэднэ,
- Сэтгэл хөдлөлөө удирдах аргуудад суралцана,
- Ажил олгогчдод таатай сэтгэгдэл төрүүлж сурна,
- Өөрийгөө илэрхийлэх болон имижээ бүрдүүлэх талаарх мэдлэгийг эзэмшинэ.
Сургах хэлбэр:
- Мини лекц,
- Хэлэлцүүлэг,
- Бүлгээр ажиллах дасгалууд,
- Видео үзэх,
- Ажил хэрэгч, дүрт дасгалууд,
- Оролцогчдын хувийн асуудлууд дээр ажиллах,
- Сэтгэл зүйн техник эзэмших дасгалуудыг тус тус хэрэглэнэ.
Сургалт 2010.05.15-аас явагдаж эхэлнэ.
Үргэлжлэх хугацаа: 2 өдөр
Сургалтын төлбөр: 35.000 төгрөг
Бүртгэл: 2010.05.10-аас эхлэн өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу 70, “Хүдэрмөнх оффис”-ын байранд, 4 давхар, 405 тоот
Утас: 11324233, 99085086, 99083028
Вэб: www.psychology.mn
Э-шуудан: psychology_91@yahoo.com
Сэтгэл Судлалын Үндэсний Төв







