“ЮүЭсАй” сургуулийн сургалтын цахим орчин

Батхүүгийн МӨНХБАЯР

“ЮүЭсАй” мэргэжлийн сургууль

Өмнөх үг

Юуны өмнө энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монголын сургуулиуд шинэ дэвшилтэт арга технологио хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгож буй МУИС-МКС-ийн хамт олондоо талархалаа илэрхийлж байна.

Сургуулийн товч танилцуулга

ЮүЭсАй мэргэжлийн сургууль нь 2007 онд Японы хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан, Мэдээллийн технологийн чиглэлээр 2 жилд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зорилготой мэргэжлийн сургууль юм.

Жилд 60 оюутаны элсэлт авдаг. 2009 онд анхны төгсөлтөө хийсэн.

http://usi.edu.mn хаягаар орж сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Шаардлага

ЮүЭсАй Сургуульд сургалт, мэдээлэл солилцоо, форум, блог, цахим номын сан зэрэг шаардлагийг хангасан цахим орчин шаардлагатай болсон.

Энэ системийг өөрсдөө шинээр хийх, бэлэн пх ашиглах гэсэн 2 сонголт байсан. Хугацаа бага байсан тул бэлэн пх ашиглахаар шийдэв.

Судалсны эцэст CMS-ийн хувьд Joomla, цахим сургалт явуулах орчинд Moodle тохиромжтой байна гэж үзсэн. Гэвч энэ систем нь хоорондоо холбоогүй, тусдаа бие даасан системүүд байсан тул нэгтгэх шаардлагатай байв.

Цахим орчингийн тухай

Дээрхи хоёр системийн давуу талуудыг ашиглан нэгдсэн нэг орчин бий болгох (integration хийх) даалгавар бидэнд тулгарав. Шаардлага, төлөвлөгөө гарган ажиллаж 3 хүн 3 сарын хугацаанд тодорхой хэмжээнд нэгдсэн интегратед системтэй болсон. Бид энэ системээ сургалтын WEB 2.0 орчин, цахим кампус гэж нэрлэдэг. Уг ВЭБ рүү http://usi.edu.mn/ хаягаар хандаж болно. (Зөвхөн бүртгэлтэй оюутнууд “Moodle” ашиглан хийсэн цахим хичээлийн орчинд хандах боломжтой тул илтгэл дээр дэлгэцийн зургаас танилцуулна)

Цахим сургалтын орчин

ЮүЭсАй сургууль нь 100 хувь нээлттэй эхт үнэгүй програм хангамж ашигладаг сургууль юм. Лобаратор, сургалтын ажилтнууд гм бүх компьютерт Linux үйлдлийн систем суусан, Офисийн програм хангамжид ОpenOffice -ийг ашиглаж байна. Энэ нь вирус, үйлдлийн системийн гэмтэл-засвар үйлчилгээ, лицензийн төлбөр, оюуны өмчийн асуудал, Юникодийн зохицол, оюутнууд сургуулийн компьютерт тоглоом суулгах, тоглох зэрэг олон асуудлыг нааштайгаар шийдэхэд тустай байна.

Сурагчдын бие даан сурах, асуудал шийдэх идэвхийг өрнүүлэх, сонирхолтой сурах орчинг бүрдүүлэх, бусад сургуулийн оюутнуудтай танилцах, өөрийн хүч чадлаа сорих зорилгод http://www.coder.mn -ийг ашиглаж байна. (coder.mn нь нээлттэй, байнгын ажиллагаатай програмчлалын тэмцээн, олимпиадын цахим орчин юм)

Зарим хичээлийн материалд AНУ-ийн Массачусетсийн Технологийн их сургуулийн OCW (Open Course Ware) нээлттэй хичээлийн материалыг ашиглаж байна. Мөн MIT-OCW-ийг Монголдоо байршуулсан нь бусад оюутан залуучуудын суралцах боломжийг бүрдүүлж байна.

http://ocw.usi.edu.mn/ хаягаар энэ хичээлийн сан руу хандаж болно.

Цаашдийн хандлага, шаардлага

Одоогийн сургуулийн ВЭБ систем нь хийгдсэн технологиосоо хамааран харьцангүй нууцлал хамгаалалт өндөр биш байгаа. Үүнийг шийдэхийн тул байнгийн сайжруулалт, хяналт-хамгаалалтад байлгах шаардлагатай байдаг ч харьцангүй тогтвортой ажиллаж байгаа.

Нууцлал хамгаалалтын асуудлыг бүрэн шийдэхийн тулд өөр технологиор шинээр хийх шаардлагатай.

Энэ жилээс зарим сургалтын материалдаа Японы мэргэжлийн сургуулийн хөтөлбөрөөс тусгайлан оруулан баяжуулж байна.

Одоогийн сургалтийн ВЭБ 2.0 орчин нь оюутны бүртгэл, төлбөр тооцоо, ирцийн бүртгэл, тодорхойлолт гаргах, хичээлийн хувиар зохиох зэрэг сургуулийн арын ажилд туслах функц байхгүй тул үүнийг шийдэх зорилгоор сургалтийн байгууллагад тохирсон ERP системийг хийж эхлээд байна.

Мөн энэ жилээс эхлэн оюутнууд бие даалт, лобараторийн ажил хийхдээ “Хослон Програмчлах” буюу “Pair Programming” арга технологийг сургалтандаа туршилтаар ашиглаж  эхлээд байна.

 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.