Home Governance Governance “МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” сэдэвт сургалт семинар болов.
“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” сэдэвт сургалт семинар болов.
Tuesday, 05 May 2009 18:26

“Монгол улсын Бүсчилсэн хөгжил” сэдэвт сургалт семинарыг Улаанбаатарын бүсийн хэмжээнд 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.

   Сургалт семинарын гол зорилго нь Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хууль тогтоомжууд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын гүйцэтгэх эрх үүрэг, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад оршино.
 
   Тус семинарыг нээж Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч дарга М.Энхболд үг хэлэв.
 
   Семинарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Лхагва, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Улаанбаатарын бүсийн зөвлөлийн дарга, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг нар илтгэл, мэдээлэл тавьж оролцлоо.
 
   Энэхүү арга хэмжээнд Улаанбаатарын бүсийн зөвлөлийн гишүүд нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, хэлтсийн дарга нар болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг, харъяа газруудын дарга нар хамрагдлаа.
   Семинараар Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, оролцогчдоос 11 хүн санал, асуулт тавьж холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.